MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
АШУҮИС-ийн төв байр · 1942
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАШУҮИС-ийн төв байр · 1942
Байгууллага

Гадаад харилцаа

Гадаад харилцааны газар нь АШУҮИС-ийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, их сургуулийг олон улсад таниулах чиг үүрэгтэй. 2011 оны 6 дугаар сараас Гадаад харилцааны алба болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагаа

Их сургуулийн гадаад хамтын ажиллагааны үндэс 1942 онд тавигдсан. Тухайн үед ЗХУ-аас В.С.Кудряшов (сургалт эрхэлсэн тэргүүн дэд захирал), В.Н.Топольский (Хүн эмнэлгийн факультетын декан) нарын мэргэжилтнүүд уригдан ирж, Монголын 24, Оросын 10 оюутанд хичээл зааж эхэлсэн.

2022 оны байдлаар

120+
хамтын ажиллагааны гэрээтэй байгууллага
22
орон
195
хүндэт цол (1978 оноос, 20 орны төлөөлөгчид)
1942
гадаад хамтын ажиллагааны эхлэл

Гэрээт байгууллагуудын дотор Япон 34, БНСУ 18, БНХАУ 17, АНУ 12, Тайвань 9, ОХУ 8, Турк 5 байгууллага багтана (2022).

1978 оноос хойш 20 орны төлөөлөгчдөд 195 хүндэт цол олгосон: хүндэт доктор 37, хүндэт профессор 98, зочин профессор 60. Үүнээс Японы 57, БНСУ-ын 29, БНХАУ-ын 8 төлөөлөгч байна (2022).

Хамтын ажиллагаа, хамтарсан төсөл

  • БНСУ-ын Йонсей их сургуультай 1993 оноос хамтран ажиллаж байна. Тус сургууль гадаад номын сан, эрдэм шинжилгээний төв лаборатори байгуулж өгсөн бөгөөд багш, оюутны солилцоо хэрэгжиж байна.
  • Монгол анагаах ухааны олон улсын сургууль 2014 оноос БНХАУ-ын Тяньжиний Уламжлалт анагаах ухааны их сургуультай «Зүү төөнө заслын их эмч» (4+2), 2016 оноос Японы Токио Ариакэ их сургуультай «Уламжлалт анагаахын засалч» хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • JICA-ийн «Монгол-Японы эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэх» төслийн 1-р шат 2017 онд өндөрлөсөн.
  • 2019 оноос АНУ-ын Харвардын анагаах ухааны сургуультай T2T, T2C хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлсэн.
  • Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр их сургууль, харьяа эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх 7.5 сая еврогийн төсөл.
  • 2021–2022 оны хичээлийн жилээс АНУ-ын Жоржиа мужийн их сургуультай хамтран англи хэл дээрх Хүний их эмчийн «2+4» хамтарсан хөтөлбөр эхэлсэн.
  • 2022 онд БНСУ-ын Ханкүк их сургууль, Жэжү олон улсын их сургууль болон бусад байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Оюутан солилцоо

АШУҮИС гадаадын их сургуулиудтай байгуулсан гэрээний хүрээнд богино хугацааны оюутан солилцоо, эмнэлзүйн туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зарыг Гадаад харилцааны газар болон бүрэлдэхүүн сургуулиуд зарлана. Доорх жагсаалтыг хуучин сайтад 2024 онд нийтэлсэн; тухайн жилийн нөхцөлийг Гадаад харилцааны газраас лавлана уу.

УлсИх сургуульТүвшинХэн хамрагдахНөхцөл
БНСУКосин их сургуульБакалаврСувилахуйн оюутанБогино хугацааны солилцоо, эмнэлзүйн туршлага солилцоо; мэдээлэл жил бүрийн 1-р сард ирнэ
БНСУЙонсей их сургуулийн Шүдний анагаахын сургуульБакалаврНүүр ам судлалын оюутанБогино хугацааны солилцоо; зарыг Йонсей их сургууль гаргана
ЯпонХоккайдо их сургуульХолбогдох мэдээ ↗БакалаврНүүр ам судлалын оюутанБогино хугацааны солилцоо; зар 3 сар тутам гарна
ЯпонТокушима их сургуульХолбогдох мэдээ ↗БакалаврАнагаах ухааны 3–5-р курсын оюутанБогино хугацааны солилцоо, 10-р сард
ЯпонЭрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (IUHW)Холбогдох мэдээ ↗БакалаврХүний их эмчийн бэлтгэл (pre-medical) оюутанБүрэн тэтгэлэгт хөтөлбөр; голч дүнгээр эхний 20-т багтах, англи хэлний оноо; 2-р улирал
БНСУЙонсей их сургууль — Глобал манлайллын хөтөлбөрБакалаврАШУҮИС-ийн оюутанБогино хугацааны олон улсын хөтөлбөр
АНУМонтанагийн их сургууль, BioRegions InternationalБакалаврАнагаах ухааны 3–4-р курсын оюутанАнгли хэл, харилцааны ур чадвар сайтай оюутан Хөвсгөл аймагт Монтанагийн их сургуулийн профессоруудтай 1 сар орчуулга хийж, Монтанагийн их сургуульд эмнэлзүйн дадлагын шалгаруулалтад оролцох боломжтой
ЯпонЖичи анагаахын их сургуульБакалавр2–5-р курсын оюутанБогино хугацааны солилцоо, 8, 10-р сард; англи эсвэл япон хэлний сайн мэдлэг
БНХАУЖинжоугийн анагаахын их сургуульБакалавр, магистрАнагаах, нүүр ам, эм зүй, сувилахуйн оюутан2-р улирал. Бакалавр: 25 хүртэл настай, голч өндөр, ЭЕШ-ын хими, математик, англи хэл 650+, HSK-3. Магистр: 35 хүртэл настай, бакалаврын зэрэгтэй, голч 3.2+, HSK-4
ЯпонГунмагийн их сургуульБакалаврСувилахуйн сургуулийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засалын оюутанБогино хугацааны солилцоо; англи эсвэл япон хэлний сайн мэдлэг
ШвейцарЦюрихийн хэрэглээний шинжлэх ухааны их сургууль (ZHAW)БакалаврСувилахуйн сургуулийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засалын оюутанБогино хугацааны солилцоо
БНСУЖэжүгийн үндэсний их сургуульБакалаврАШУҮИС-ийн оюутанБогино хугацааны солилцоо
БНХАУТяньжиний Хятадын уламжлалт анагаахын их сургуульБакалаврМонгол анагаах ухааны олон улсын сургуулийн зүү эмчилгээний оюутан«4+2» хөтөлбөр; голч 3.0+, HSK-4
ЯпонТокио Ариакэ анагаах ухаан, эрүүл мэндийн их сургуульБакалаврМонгол анагаах ухааны олон улсын сургуулийн жүдо засалчийн оюутанЖүдо физик эмчилгээний хөтөлбөр; япон, англи хэлний сайн мэдлэг
ГерманДюссельдорфын Хайнрих Хайне их сургууль, Вирус судлалын хүрээлэн—Анагаах ухааны 2–5-р курсын оюутанБогино хугацааны солилцоо; герман эсвэл англи хэлний оноо; удирдагч профессороо өөрөө олно
ПольшБыдгощийн эдийн засгийн их сургуульБакалаврНийгмийн эрүүл мэндийн оюутанERASMUS солилцоо; англи хэлний сайн мэдлэг
ОХУЭрхүүгийн улсын анагаахын их сургуульБакалаврЭм зүйч, эм найруулагчийн оюутанБогино хугацааны солилцоо
БНХАУӨвөр Монголын үндэстний их сургуульБакалаврЭм зүйч, эм найруулагчийн оюутанБогино хугацааны солилцоо

Холбоо барих

Гадаад харилцааны газар
С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр
int.relations@mnums.edu.mn
Даваа–Баасан 08:30–17:30

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn