Судалгааны ёс зүйн хяналтын хороо
Хүн, амьтан хамруулсан судалгааны ёс зүйн зөвшөөрөл, дүгнэлт: хорооны үйл ажиллагаа, хүсэлт гаргах дараалал, маягт, тогтоолууд.
Хорооны тухай
АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь их сургуулийн оюутан, магистрант, докторант, багш, судлаачдын хүн, амьтан хамруулсан судалгааны ажлыг ёс зүйн шаардлагад нийцэж буй эсэхийг хянан, ёс зүйн зөвшөөрөл болон дүгнэлт гаргадаг.
2019 оноос хойш 156 тогтоол гаргасан — үүнээс 82 нь ёс зүйн зөвшөөрөл, 74 нь ёс зүйн дүгнэлт.
Ёс зүйн зөвшөөрөл авах дараалал
- 01Материал бүрдүүлэх
Доорх жагсаалтын дагуу бичиг баримтаа PDF хэлбэрээр бэлтгэж, хэлэлцүүлгийн хураамж 20,000₮-ийг төлнө (дансны мэдээлэл маягтад бий).
- 02Цахим маягтаар ирүүлэх
Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Мягмар гарагийн 17:00 цаг хүртэл доорх цахим маягтаар АШУҮИС-ийн Google бүртгэлээрээ нэвтэрч ирүүлнэ. Шаардлага хангаагүй материалын хэлэлцүүлгийг хойшлуулна.
- 03Хороонд хэлэлцүүлэх
Хорооны дарга шинжээч гишүүн томилно. Шинжээч гишүүн тухайн долоо хоногийн Баасан гарагт болох хурал дээр дүгнэлтээ танилцуулна. Гишүүдийн 75-аас дээш хувь нь дэмжвэл шийдвэр батлагдана.
- 04Ёс зүйн зөвшөөрөл
Судалгааг ирүүлсэн аргачлалаар гүйцэтгэх дугаар бүхий ёс зүйн зөвшөөрлийг хорооны тогтоолоор олгоно.
- 05Ёс зүйн дүгнэлт
Судалгаа дууссаны дараа «Дүгнэлт гаргуулах мэдүүлэг» маягтаар мөн дээрх хугацаанд ирүүлж, ёс зүйн дүгнэлт авна.
- Гарын үсэг зурсан өргөдөл
- Судалгааны товч танилцуулга («Хэлэлцүүлэх материалын танилцуулга» загвараар)
- Хурлын саналын дагуу засаж батлуулсан аргачлал (бүрэн)
- Удирдагч багшийн гарын үсэгтэй таниулсан зөвшөөрлийн хуудас
- Хурлын тэмдэглэл: магистрант бол тэнхимийн, докторант бол эрдмийн зөвлөлийн (илтгэх хуудастай бол хавсаргана)
- Судалгаа хийх байгууллагын зөвшөөрсөн албан тоот
- Гадны байгууллагатай хамтарсан бол тухайн байгууллагын ёс зүйн хорооны зөвшөөрлийн хуулбар, орчуулгын хамт
- Хамтарсан судалгаа бол АШУҮИС-тай байгуулсан санамж бичгийн хуулбар
- Хураамж төлсөн баримт
- Гарын үсэг зурсан өргөдөл
- Судалгааны ажлын ёс зүйн тайлан (загварын дагуу)
- Ёс зүйн зөвшөөрөл авсан тогтоол
- Үр дүн бүхий диссертаци, төсөл бол тайлан
- Судалгаанд хамрагдагсдын гарын үсэгтэй таниулсан зөвшөөрлийн хуудас (5 ширхгийг нэг PDF болгон)
- Хурлын тэмдэглэл: магистрант бол тэнхимийн, докторант бол эрдмийн зөвлөлийн
- Судалгаа хийсэн байгууллагаас ёс зүйн асуудал гарсан эсэх тухай албан тоот
- Хураамж төлсөн баримт
Судалгаагаа шалгах
Ёс зүйн зөвшөөрөл, дүгнэлт авсан … судалгаа (2019 оноос). Судалгааныхаа сэдвийн хэдэн үгээр эсвэл тогтоолын дугаараар хайна уу. Судлаачийн нэрийг нийтлэхгүй.
Зөвшөөрөл — судалгааг эхлүүлэх, мэдээлэл цуглуулах эрх. Дүгнэлт — судалгаа дууссаны дараа ёс зүй зөрчөөгүйг баталгаажуулна (зэрэг хамгаалахад шаардлагатай).
Хорооны тогтоолууд
Тогтоолын эх хувь их сургуулийн цахим номын санд хадгалагдана. Судлаачийн мэдээлэл агуулсан тул АШУҮИС-ийн бүртгэлээрээ (Google) нэвтэрсэн хэрэглэгчдэд нээлттэй.
| Огноо | Тогтоол | Дугаар | Судалгаа | |
|---|---|---|---|---|
| 2026-06-26 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/06-02 | 29 | Номын санд |
| 2026-06-26 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай (бакалавр) | 26/06-01 | 77 | Номын санд |
| 2026-05-22 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/05-02 | 30 | Номын санд |
| 2026-05-22 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай | 26/05-01 | 23 | Номын санд |
| 2026-04-17 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/04-02 | 15 | Номын санд |
| 2026-04-17 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай | 26/04-01 | 22 | Номын санд |
| 2026-03-27 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай (бакалавр) | 26/03-Б02 | 113 | Номын санд |
| 2026-03-27 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай | 26/03-Б01 | 2 | Номын санд |
| 2026-03-20 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/03-02 | 11 | Номын санд |
| 2026-03-20 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай (бакалавр) | 26/03-01 | 32 | Номын санд |
| 2026-02-27 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/02-03 | 5 | Номын санд |
| 2026-02-27 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай (бакалавр) | 26/02-02 | 11 | Номын санд |
| 2026-02-27 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай | 26/02-01 | 17 | Номын санд |
| 2026-01-23 | Ёс зүйн дүгнэлт гаргах тухай | 26/01-02 | 6 | Номын санд |
| 2026-01-23 | Ёс зүйн зөвшөөрөл олгох тухай | 26/01-01 | 33 | Номын санд |
