MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Судалгааны лабораторид
Судалгаа ба инновацСудалгааны лабораторид
Эрдэм шинжилгээ

Цахим системийн заавар

«Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлд өгүүлэл илгээх (OJS), их сургуулийн цахим санд бүтээл хайх, байршуулах (DSpace) заавар.

Сэтгүүл (OJS)

«Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлд өгүүлэл илгээх, хянах, нийтлэх бүх ажил journal.mnums.edu.mn дээр (Open Journal Systems 3.5, монгол хэлтэй) явагдана. Хэвлэлийн ISSN 2959-6947. Дугаар бүрийн бүтээл хүлээн авах хугацааг редакци зарлана.

journal.mnums.edu.mn ↗

Зохиогч: бүртгүүлэх

  1. journal.mnums.edu.mn → «Бүртгүүлэх» дарна.
  2. Овог, нэр, байгууллага, улс, мэйл, нэвтрэх нэр, нууц үгээ оруулна. АШУҮИС-ийн ажилтан бол @mnums.edu.mn мэйлээ ашиглана.
  3. Хянан магадлагчаар ажиллах бол «Хянан магадлагчаар бүртгүүлэх»-ийг чагтлаад мэргэшсэн чиглэлээ бичнэ.
  4. Мэйлд ирсэн холбоосоор бүртгэлээ баталгаажуулж, профайлдаа ORCID iD-гаа нэмнэ.

Зохиогч: өгүүлэл илгээх

  1. Илгээхээс өмнө «Сэтгүүлийн тухай → Бүтээл илгээх» хуудасны зохиогчийн зааврыг уншина.
  2. Нэвтэрч «Шинэ бүтээл илгээх» дарна; хэл, гарчиг, ангилал сонгож, шаардлагын жагсаалтыг чагтална.
  3. Хураангуй, түлхүүр үгсийг монгол, англиар оруулна.
  4. Өгүүллээ Word (.docx) хэлбэрээр хуулна; хүснэгт, зураг тусдаа бол нэмэлт файлаар хуулна.
  5. Хамтран зохиогч бүрийг байгууллага, мэйлтэй нь нэмж, харилцах зохиогчийг тэмдэглэнэ. Энэ дараалал хэвлэгдэнэ.
  6. Ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зөвшөөрлийн дугаарыг редакторт бичээд «Илгээх» дарна.

Хянан магадлагч

  1. Урилгын мэйлийн холбоосоор нэвтэрч «Хүлээн авах» эсвэл «Татгалзах» дарна.
  2. Файлыг татаж уншина; зохиогчийн нэр харагдахгүй (сохор хяналт).
  3. Зохиогчид болон редакторт зориулсан саналаа тусад нь бичиж, зөвлөмжөө сонгоно.
  4. Хугацаандаа амжихгүй бол редакторт урьдчилан мэдэгдэнэ.

Түгээмэл асуудал

АсуудалШийдэл
Баталгаажуулах мэйл ирэхгүйSpam хавтсаа шалгаж, journal@mnums.edu.mn-ийг харилцагчдаа нэмнэ.
«Шинэ бүтээл илгээх» товч алгаПрофайл → Үүрэг хэсэгт «Зохиогч» чагтлагдсан эсэхийг шалгана.
Зассан файлаа хаана хуулах вэ«Миний бүтээлүүд» → тухайн бүтээл → «Засвар» таб → «Файл хуулах».
Хуудас хуучин харагданаCtrl+Shift+R (Mac: Cmd+Shift+R)-аар дахин ачаална.

Тусламж, холбоо барих

АсуудалХэнд хандахХолбоо барих
Өгүүлэл илгээх, хянан магадлах, дугаарын хугацаа«Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлийн редакциjhs@mnums.edu.mn
9980-6070
Ишлэл, Scopus ID, эрдэм шинжилгээний бүтээлийн бүртгэлШинжлэх ухаан, технологи, инновацын газарsciencetechnology@mnums.edu.mn
7775-7575 (2)
Судалгааны ёс зүйн зөвшөөрөлСудалгааны ёс зүйн хяналтын хорооirb@mnums.edu.mn
7775-7575-1025
БусадИх сургуулийн ерөнхий лавлагааinfo@mnums.edu.mn
7775-7575
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn