Зөвлөх компани

СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ/ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ХӨТӨЛБӨР-ОЮУНЫ ӨМЧ

ШУТГ-аас АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонгийн санаачилгаар 2019 оны 12 сарын 17-нд “Өглөөний цай” хөтөлбөрийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон АШУҮИС-ийн багш судлаач нартаа талархал илэрхийлье.

Шинжлэх ухаан технологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болон хамтран ажиллах салбар бүрийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсож, харилцан ярилцах, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх  зорилготой өглөөний цай хөтөлбөрийн эхний үйл ажиллагааг АШУҮИС-ийн Технологи, Инновацыг  Дэмжих Төв ( TISCs)-ийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага сэдвээр зохион байгууллаа.

Өглөөний цай хөтөлбөрийг нээж МУ-ын ОӨГ-ын ТЗУГ-ын дарга Б.Ганзориг үг хэлсэн бол, АШУҮИС-ийн ИТДТ-ийн Дарга З.Отгон АШУҮИС-ийн Технологи, Инновацыг  Дэмжих Төв ( TISCs)-ийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулж, зочноор уригдсан ДОӨБ-ын ТИДТ-ийн мэргэжилтэн Випин Сахора Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, МУ-ын ( TISCs)-ийн сүлжээ, түүний нэг хэрэгжүүлэгч болох АШУҮИС-ийн Технологи, Инновацыг  Дэмжих Төвийн үйл ажиллагаа идэвхжиж сайн туршлагууд олон болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах талаар үнэтэй санал зөвлөмж өглөө.

 МУ-ын ОӨГ-ын ТЗУГ-ын дарга Б.Ганзориг,  ДОӨБ-ын ИТДТ-ийн зохицуулагч МУ-ын ОӨГ-ын ахлах шинжээч Б.Одгэрэл болон гадаад харилцааны мэргэжилтэн З.Гэрэлмаа нар АШУҮИС-ийн Инновац, Технологи, Оюуны өмч бүтээгч эрдэмтэн судлаачдын сонирхсон асуултад хариулж сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

АШУҮИС-ийн багш, судлаачдын  2019 онд “Scopus”, “Web of Science” зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа энэ цаг үед өглөө цай хөтөлбөр цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. ШУТГ-аас “Өглөөний цай” хөтөлбөрийг тодорхой давтамжаар 2020 онд үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд та бүхэн дараагийн хөтөлбөрийн сэдэв, зочин, зохион байгуулалтын талаарх санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү, баярлалаа.

 “АШУҮИС-ИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН СУУРЬ UNIVERSEMED V1.0 СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ИННОВАЦИЙН ТӨСӨЛ

АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эм зүйн албаны удирдлага менежментийн тэнхимийн багш, Судрын тун гарааны компани захирал, Эм зүйн ухааны доктор (Ph.D) С.Мөнхбат багштай АШУҮИС-ийн харьяа “Судрын тун ХХК” нь 2014 оны 9 дүгээр сарын 15-нд улсын бүртгэлд бүртгэгдэн, 2014 оны 12 дугаар сарын 26-нд улсын хэмжээнд эм үйлдвэрлэх “Эрдэм фарм” эмийн үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг. Мөн тус үйлдвэр нь 4 төрлийн / Розамин, Витамин С, Антигриппин, Цитрамон-п / инновацын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эм ханган нийлүүлэх байгууллагууд болон “Эрдэм фарм” эмийн сангаар дамжуулан амжилттай борлуулж үйл ажиллагаагаа тогтворжуулсанд АШУҮИС-ийн ИТДТ-өөс талархал илэрхийллээ. цаашид 2019 оны инновацын хуулийн шинэчлэлт, 2020 оны Оюуны өмчийн тухай хууль болон АШУҮИС-ийн шинээр гарсан журмууд, бусад эрх зүйн актын хүрээнд хамтран ажиллах АШУҮИС-ийн ИТДТ-ийг түшиглэн сургуулийн дэргэдэх инновацын зөвлөх компани болох талаар санал солилцож, энэ чиглэлээр эм зүйн сургуулийн удирдлага болон багш нар зөвшөөрвөл АШУҮИС-ийн Захирал, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, ШУТГ-ын дарга нарт танилцуулан Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо