МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН

МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН


АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь 2023 оны 9-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж тус их сургуулийн эрдэм шинжилгээний таван  хүрээлэнгийн нэг болон дөрөв сектортойгоор үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус хүрээлэнгийн гол зорилго нь монголчуудын 5000 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэг ухааныг соёлын өв хэмээх үүднээс судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундааг үйлдвэрлэх, УАУ-ны эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавруудыг боловсруулж эмнэлзүйн практикт нэвтрүүлэх явдал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

ИДЭЭ УНДАА СУДЛАЛЫН СЕКТОР

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

·         Монгол хүний өвөрмөц чанарт тохирсон уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх 

·         Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа хийх

·         Биотехнологийн ололтод тулгуурласан биологийн идэвхит хүнс төст бүтээгдэхүүн үйлдвэрлэх 

Монгол хүний өвөрмөц чанарт тохирсон уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундааг үйлдвэрлэх

 

 

Секторт хийх бүтээгдэхүүн:

·         Ашигтай бактери бүхий эрүүл мэндийн ундаа

·         Зохицуулах үйлчилгээтэй гурилан бүтээгдэхүүн 

·         Хий дарах гаргалтууд

Хий, шар, бадганы эмчилгээний хоол

 

 

ИННОВАЦИ, ЖОР СУДЛАЛЫН СЕКТОР

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

·         Монгол уламжлалт анагаах ухаан, өрнийн анагаах ухааны нэгдмэл, тэнцвэртэй байдлыг зөв хослуулсан, уламжлалт нийлмэл жор найрлагатай эмийг судлан нотолгоонд суурилсан, аюулгүй, үр дүнтэй, сонголттой үйлчилгээг нийтэд хүртээх

·         Уламжлалт анагаах ухааны нийлмэл жор найралтыг орчин үеийн судалгаа, шинжилгээний арга, тоног төхөөрөмжид суурилан судалгааг хийх

·         Эрдэм шинжилгээ судалгааны ажлын шилдэг технологи нэвтрүүлэх

·         Гарааны компани, инкубатор байгуулж, шинэ технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх

·         Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, технологи нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах

·         Уламжлалт шинэ эм, бэлдмэлийн технологийн судалгаа хийж үйлдвэрлэх

 

 

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ СЕКТОР

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

·         Нэгдмэл анагаах ухаан судлал

·         Зүү эмчилгээ

·         Уламжлалт засал

·         Бодгаль судлал

 

Хийгдэж буй эмнэлзүйн зааврууд:

1.     Уламжлалт анагаах ухааны аргаар өвдөлт намдаах заавар

2.     Уламжлалт анагаах ухааны аргаар нойргүйдлийг эмчлэх заавар

3.     Уламжлалт анагаах ухааны аргаар бэртэл гэмтлийг эмчлэх заавар

4.     Уламжлалт анагаах ухааны аргаар бодисын солилцооны хам шинжийг эмчлэх заавар