“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН V ХУРЛЫН УДИРДАМЖ

Монгол Улсад их Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежемнтийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг
хэлэлцэх зорилгоор АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулж байна. Хуралд эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, их сургуулийн багш судлаачид, оюутнууд, олон улсын зочин илтгэгчид оролцоно.
ХАМРАХ ХҮРЭЭ:
ЭМЯ, БШУЯ, НХХЯ, СЯ, Монгол Улсын лавлагаа шатлалын эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв
ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
– Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого
– Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, менежмент
– Эмнэлгийн санхүүжилт
– Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд гарч буй ахиц, бэрхшээл
– Эмнэлэгт суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн дэвшил

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

0

АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар

0

АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг, АШУҮИС-ийн төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг

0

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн бодлогын тэнхим

ХУГАЦАА

АШУҮИС-д 2026.10.23 өдөр

ХААНА

Galleria ulaanbaatar

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

dhp@mnums.edu.mn

ХУРААНГУЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Хураангуй нь англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд 500 үгээс илүүгүй, 250 үгээс цөөнгүй байна. Times New Roman фонтыг дараах зорилгоор ашиглах: - Үндэслэл, зорилго - Материал ба арга зүй - Үр дүн - Дүгнэлт - Түлхүүр үг (5 хүртэл) - Хуудасны хэмжээ нь А4 хэмжээтэй, тал бүрээс 2 см зайтай, мөр хоорондын зайг нэг зайд оруулна 2. Хураангуйн гарчгийг жижиг үсгээр (lower case), 12 pt үсгийн хэмжээтэй, тодруулж (bold) бичнэ. 3. Зохиогчийн нэр, ажлын харьяаллыг жижиг үсгээр (lower case), 10 pt үсгийн хэмжээтэй бичнэ. 4. Зохиогчийн ажлын харьяалал бүрийг нэрийн баруун дээд хэсэгт жижиг үсгээр дугаарлана. (жишээ нь George.E 1 ) 5. Байгууллага, хот, улсыг товчлолгүйгээр, нэр бүрийн урд дугаарлаж, шинэ мөрөөс бичнэ. (жишээ нь: 1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улаанбаатар, Монгол) 6. Зохиогчийн и-мэйл хаяг, холбогдох утасны дугаарыг жижиг үсгээр (lower case), 10 pt үсгийн хэмжээтэй бичнэ. 7. Үндсэн бичвэрийг Times New Roman фонтоор, 11 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай ижил (single spacing between lines), мөрийг тэгшилж (justified text) бичнэ. 8. Хураангуйд хүснэгт, зураг оруулахгүй байхыг анхаарна уу.