Докторын дараах сургалт

АШУҮИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төслүүдтэй уялдуулан Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар докторын дараах судлаачийн тоог тогтоон, сонгон шалгаруулна. Докторын дараах судалгаа нь 1-2 жил байна. Судалгааны үр дүнг үндэслэн 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно. АШУҮИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно. АШУҮИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ. ТСБЗГ нь докторын дараах судлаач болон удирдагчтай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавина. Докторын дараах судлаач, удирдагч нар судалгааны явцын үр дүнг хагас жил тутам ТСБЗГ-т тайлагнана. Судалгааны төслийн тайланг АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлж хүлээлгэн өгнө. Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор 1 өгүүлэл заавал хэвлүүлнэ. Харьяалагдах тэнхим, удирдагчийн удирдлага дор магистрант, докторантын сургалт, судалгааны ажлыг удирдан чиглүүлнэ. Докторын дараах судлаач нь багшийн зэрэглэлээр цалинжина. Судлаач гэрээг зөрчсөн тохиолдолд докторын дараах судалгааны санхүүжилттэй холбоотой бүх зардлыг буцаан төлүүлнэ. Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил эрхлэхийг хориглоно.

Докторын дараах судлаачийн удирдагчид тавигдах шаардлага

  • АШУҮИС-ийн үндсэн багш, дэд профессор ба түүнээс дээш эрдмийн цолтой байх

  • Гадаад, дотоодын болон АШУҮИС-ийн санхүүжилттэй судалгааны төслийн удирдагч байх

Докторын дараах судлаачид тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

    • Төрийн албан хаагчийн 1-р маягт

    • Докторын зэрэг хамгаалаад 5 жилээс хэтрээгүй байх

    • Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар баталгаажуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээлийн жагсаалт

    • Докторын дараах судалгааны төслийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн хурлын шийдвэр