“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” хурал

February 4 @ 08:00 - 17:00
Loading Events
  • This event has passed.

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс зүйн Хяналтын хороо, АШУҮИС, НЭМС-тай хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.
Тус хурал нь 2020 оны 09 сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан боловч санхүүжилтын улмаас түр хугацаагаар хойшлогдож, 2021 оны 02 сарын 04-нд зохион байгуулахаар боллоо.

Иймд ЭРХЭМ ХҮНДЭТ багш, судлаач, докторант, магистрант та бүхнийг дараах чиглэлээр бүтээлээ илгээн, хэлэлцүүлэхийг урьж байна.

Зорилго:
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа, хандлага, хариуцлагыг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг нэмэгдүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн хэмжээнд анагаах ухааны ёс зүйд тавигдаж буй шаардлагад нийцүүлэн ажиллахад нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцахад оршино

Хурлын үндсэн чиглэл:
Эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хуралд дараах чиглэлүүдээр хэлэлцэнэ.

1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, түүний эмнэлгийн салбарт болон нийгэмд гүйцэтгэх үүрэг

2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага түүнд нөлөөлж буй хүчин зүйл, шийдвэрлэх арга зам

3. Ёс зүй, харилцаа хандлага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нөлөөлөл, үйлчлүүлэгчийн эдгэрэлд эерэгээр нөлөөлсөн нотолгоо

4. Эмнэлгийн удирдах ажилтны ёс зүйн манлайлал, хамт олны соёлыг бүрэлдүүлэн бий болгоход гүйцэтгэх үүрэг

5. Гамшигийн үеийн анагаах ухааны ёс зүй ба КОВИД-19 цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, эрх зүйн хүрээнд нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын асуудал

6. Эрх зүйн зохицуулалт ба иргэдийн ёс зүйн үүднээс эдлэх эрх, хүлээх үүрэг

Жич: Хуралд оролцох бүтээлд тавигдах шаардлагыг хавсаргав.

Бүтээлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг дуусталх хугацаанд дараах хаягаар авна.
1. oyunbileg.du@mnums.edu.mn
2. batnairamdal@mnums.edu.mn
3.nbayarmaa.d@mnums.edu.mn

Баярлалаа.

Та бүхэнд амжилт хүсье.

Дархлаагаа дэмжин, эрүүл мэндээ бодоорой.

Хүндэтгэсэн:
Д.Оюунбилэг

Details

Date:
February 4
Time:
08:00 - 17:00
Event Category: