“ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63”  Анагаах ухааны эмнэлзүйн салбар хуралдаан болно

April 7 @ 08:00 - 17:00
Loading Events
  • This event has passed.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид Та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63”  АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН САЛБАР ХУРАЛДААНД оролцохыг урьж байна.
 Хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Лхагва гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
 
Бүх илтгэлийн хураангуй болон эмнэлзүйн ховор тохиолдлууд “АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Комиссын шийдвэрээр хэлэлцэгдэх бүтээлийг сонгох ба эрдэм шинжилгээний илтгэл болон эмнэлзүйн ховор тохиолдлуудаас тус бүр шилдэг 3-ыг шалгаруулж, урамшуулна. Шалгарсан илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.
 
Та хавсаргасан Word файлын загварын дагуу (Хурлын вэб линкээс дэлгэрэнгүй мэдээлэлийг харна уу) илтгэлийн хураангуйг монгол, англи хэлээр 2 нүүрт, эмнэлзүйн тохиолдлыг 3-6 нүүрт багтаан бэлтгэж, доорх линкээр орж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө (submit) илгээнэ үү. 
 
 
 
Эрдмийн чуулганы хуралдаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
 
Та бүхний эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье! 
 
Хурал зохион байгуулах комисс: 
Цахим хаяг: som2021@mnums.edu.mn
Холбоо барих утас: 9911-1458, 9901-7063, 99092428

Details

Date:
April 7
Time:
08:00 - 17:00
Event Category: