АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Дүрс оношилгооны техникч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    96
Анх элсэлт авсан он:          2011

Хөтөлбөрийн зорилго

Энэ хөтөлбөрийн зорилго нь дүрс оношилгооны тасагт хийгдэх үндсэн шинжилгээнүүдийг стандарт протоколуудын дагуу гардан хийх, орчин үеийн техник технологи бүхий дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд дээр ажиллах ур чадвартай, халдвар хамгааллын шаардлагууд болон мэргэжлийн ёс зүйг эзэмшсэн, энэрэнгүй үзэл, эерэг хандлага төлөвшсөн дүрс оношилгооны техникч мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Мэдлэгтэй мэргэжилтэн
  • Дүн шинжилгээ хийх ур чадвартай мэргэжилтэн
  • Мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэн
  • Эмнэлгийн болон асаргааны зохион байгуулагч
  • Тасралтгүй суралцагч
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Радиологийн тоног, төхөөрөмжийг стандарт үйл ажиллагааны зааврын дагуу ашиглах.
  •  Радиологийн шинжилгээг гүйцэтгэх явцад халдвар хамгааллын дэглэм, стандартыг чанд сахин хэрэгжүүлэх.
  • Үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчид болон өөрийгөө рентген туяанаас хэрхэн хамгаалах стандартыг эзэмших, хэрэгжүүлэн ажиллах.
  • Радиологийн тоног, төхөөрөмжийн өрөөний зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулахад шаардагдах аюулгүй ажиллагааны дүрмийг сахин хэрэгжүүлэх.
  • Радиологийн шинжилгээ хийлгэсний дараах зурганд урьдчилсан байдлаар дүгнэлт өгөх, шинжилгээнд ноцтой ололт байгаа эсэхийг мэдээллэх.
  • Эмнэлгийн дотоод сүлжээ, радиологийн тасгийн PACS-ийг ашиглан шинжилгээний баталгаажилтыг хийх.
  • Эмнэлгийн шинжилгээнд илгээх дүрэм, журамд заагдсан урсгалын дагуу ажиллах, амь тэнссэн үйлчлүүлэгчид радиологийн шинжилгээнд оруулах чадварыг эзэмших.
  • Үйлчлүүлэгч гэнэт ухаан алдах, амь тэнссэн байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээг эзэмших, яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний багийн ажиллагааг идэвхжүүлэх.