АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Лабораторийн техникч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    96
Анх элсэлт авсан он:          1941

Хөтөлбөрийн зорилго

Эмнэлзүйн лабораторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг стандарт ажиллагааны заавар (САЗ)-ын дагуу гардан хийх, орчин үеийн техник технологи бүхий шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд дээр ажиллах ур чадвартай.

Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн
  •  Мэргэжилтэн
  • Менежер
  •  Тасралтгүй суралцагч
  • Эмнэлзүйн хамтрагч
  •  Эрүүл мэндийн зөвлөгч
  •  Судлаач
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд
  •  Лабораторид хүрээлэн буй орчны болон эрсдэлийн удирдлага, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг дагаж мөрдөх замаар аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
  • Лабораторийн шинжилгээний технологи, арга зүй, зааварт нийцүүлэн лабораторийн шинжилгээнийн бэлтгэлийг хангах
  • Тусгай арга техникийн дагуу (стандарт үйл ажиллагааны заавар) лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгсэлд шаардлагатай тохируулга хийх
  • Лабораторийн шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг ханган ажиллаж хариуг гаргах
  •  Лабораторийн шинжилгээний хариуг тайлбарлах, үнэлэх, дүн шинжилгээ хийх
  •  Лаборатори мэдээллийн системийг ашиглан шинжилгээний хариуг зохистой мэдээлэх
  •  Тухайн ажлын байранд хамаарах чанарын стандарт шаардлагыг хангахын тулд чанарын журмыг дагаж мөрдөх, лабораторид хэрэглэгдэх статистик тооцоолол, алдааг олж илрүүлэх,залруулах, лабораторийн чанарыг тасралтгүй сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Шийдвэрлэх асуудлыг илрүүлж, шинжлэх ухааны зохих аргазүйг ашиглан дэвшилт гаргах