АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                            Нийгмийн ажилтан
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    124
Анх элсэлт авсан он:          2003

Хөтөлбөрийн зорилго

Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, нэгдмэл эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтныг бэлтгэх

Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  •  Ёс зүйтэй, мэргэжлийн зан үйлийг илэрхийлэх
  • Нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах
  • Хүний эрх болон шударга ёсыг дэмжих, хэрэгжилтийг хангах
  • Үйлчилгээ болон судалгааг хослуулах
  • Нийгмийн бодлогын үйл явцад оролцох
  •  Харилцаа холбоо тогтоох
  • Нөхцөл байдалд үнэлгээ хийх
  • Хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх
  • Хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх зэрэг мэдлэг, чадвар хандлагыг эзэмших
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Хүн амын эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн сайн сайханд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх,
  • Хүний эрх, шударга ёсыг дээдэлж, хувь хүний ялгаатай байдлыг хүндэтгэх нийгмийн ажлын үнэт зүйл, мэргэжлийн ёс зүйн зарчимд суралцах,
  • Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний бүх хүрээнд нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэхэд шаардагдах үзэл баримтлал, онол, арга зүйг эзэмших
  • Хүн амын ялгаатай бүлэг, олон нийтийг чадваржуулах, тэдэнд чиглэсэн мэргэжлийн үйлчилгээг хүргэх арга зүйг эзэмших,
  • Олон мэргэжлийн багт үр дүнтэй хамтран ажиллах, манлайлах, зохион байгуулах мэдлэг, чадварыг эзэмших,
  • Нийгмийн болон эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг боловсронгуй болгоход нөлөөлөх үйл явцыг тодорхойлох, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмших
  • Нийгмийн асуудлыг танин мэдэх, илрүүлэх, дүн шинжилгээ хийх, чадварт суралцах
  • Нийгмийн болон эрүүл мэндийн байгууллагад түшиглэн хэрэгждэг аливаа төсөл, хөтөлбөрийг иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх ур чадварт суралцах