ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТӨСӨЛТ АЖЛУУД
Хэрэгжүүлсэн
1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа, 2022
2. Улаанбаатар хотын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенц судалгаа, Дэлхийн банк УБ Цэвэр агаар төсөл, 2016 он
3. Дулааны цахилгаан станцын ажлын байран дахь шуугианы өртөлтийн үнэлгээ, 2015
4. Гадаад орчинд ажиллагсдын агаарын бохирдлын судалгаа, 2018-2019, ДЭМБ
5. Дотоод орчны агаарын бохирдлын үнэлгээ, 2018-2020, ДЭМБ
6. Цахилгаан халаалтаас гэр сууцны дотоод орчны агаар чанар, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа, ШУТС, 2017-2019 он,
7. Уул уурхайн ойролцоо амьдардаг хүүхдийн хар тугалганы өртөлтийн үнэлгээ, АНУ, MHIRT хөтөлбөр, 2018 он
8. Агаарын бохирдолтой бүсэд амьдардаг хүүхдийн агаарын бохирдолт өртөх байдлыг тогтоох судалгаа, 2017-2018 он, Мицубиши корпораци
9. Дархан, Эрдэнэт хотын 4-7 насны хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгаа, АНУ-ын Мичиганы их сургууль, 2017 он,
Одоо хэрэгжиж буй
1. “Монголын Хүрээлэн Буй Орчин Ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв”-ийг байгуулах төсөл, 2022-2027
2. “Барилгын салбарт ажиллагсдын шуугианы өртөлт ба сонсгол бууралтыг судлах" Нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүүжилттэй.
3. Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний аргачлал боловсруулах, ЭМЯ-ны ХАБЭА мэргэжлийн зөвлөлийн захиалгаар ДЭМБ санхүүжилтээр хийхээр төлөвлөж байна.
4. “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ” ЭМЯ, 2023 он.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл
- Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал
- Орчны эрүүл ахуй
- Агаарын бохирдол
- Хор судлал
Хэмжлийн хүрээ
- Тоосны жин (PM2.5, PM4, PM10, нийт тоос)
- PM2.5 тоосны шууд хэмжилт
- Тоосонд цахиурын давхар исэл
- Цусан дахь хар тугалга
- Шуугиан
- Доргион
- Шууд хэмжилт: Угаарын хий, СО2, чийглэг, температур, гэрэлтүүлэг, тоос
Төгсөлтийн дараах сургалт, судалгаа, хамтын ажиллагаа
Докторын судалгаа:
- Одоо хамтарч буй – 4
Магистрын судалгаа:
- Хамгаалсан - 8
- Одоо хамтарч буй судалгаа – 4
Дараах аж ахуйн нэгж, байгууллагуудтай хэмжилт, шинжилгээ, эрүүл ахуйн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. Үүнд:
- Уул уурхай
- Үйлдвэр
- Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагууд
- Лабораториуд
- Хувийн аж ахуйн нэгжүүд
- Мэргэжлийн байгууллагууд
- Барилга байгууламж зэрэг бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд орно.