ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

 

3.1. Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх;

3.2. Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) Боловсролын Үнэлгээний Төвийн (БҮТ)  хүчин төгөлдөр батламжтай эсвэл гадаадын улс орны ерөнхий боловсролын шалгалтын оноог БҮТ-өөр дүйцүүлсэн батламжтай байх;

3.3. Тухайн хөтөлбөрт шаардагдах хичээлээр ЭЕШ-ын үндэсний хэмжээний босго оноог хангасан байх;

3.4.  АШУҮИС-д элсэх хүсэлт гаргасан байх.

(Хичээлийн жил бүр элсэлтийн журам шинэчлэн батлагддаг тул тухайн жилийн журамд өөрчлөлт орох магадлалтай)

 

ГАДААД ИРГЭНИЙГ ЭЛСҮҮЛЭХ ШАЛГУУР

 

 

8.1. Төгсөлтийн өмнөх сургалтад суралцах гадаадын иргэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ээс 07 дугаар сарын 1-ны хооронд хүсэлтээ цаасаар гадаад харилцааны газарт эсвэл цахимаар (int.relations@mnums.edu.mn) гаргана. 

8.2 Гадаад иргэн нь АШУҮИС-ийн вэб хуудаст байршуулсан өргөдлийн маягт, эрүүл мэндийн хуудсыг бөглөж, дараах баримтын хамт илгээнэ. 

Гадаад иргэний үнэмлэх (Identification card), гадаад пасспорт болон түүнтэй адилтгах бичиг баримт (хүчинтэй хугацаа 3-аас дээш жил)

Боловсролын түвшнийг илтгэх диплом (гэрчилгээ), дүнгийн хавсралтыг англи эсвэл монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт

Англи хэлний мэдлэг, чадварыг илтгэх (TOEFL, IELTS, TOEIC зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх) баримт, монгол хэл дээр суралцах бол монгол хэлний шалгалтын дүн

Цээж зураг (3,5x4,5  хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх)

Эрүүл мэндийн хуудас (Сэтгэцийн эмчийн дүгнэлт, HIV, HBV, HCV, TPHA, TB шинжилгээнд сүүлийн 3 сар дотор хамрагдсан байх)

8.2. Суралцах хүсэлт гаргасан гадаад иргэнд ажлын 10 хоногт багтаан хариуг холбогдох хаягаар хүргүүлнэ. 

8.3. Суралцах эрх авсан гадаадын иргэн тухайн хичээлийн жил эхлэхээс 14 хоногийн өмнө дараах материалыг эх хувиар авчирч бүртгүүлнэ. Үүнд:

Гадаад иргэний үнэмлэх (Identification card), гадаад паспорт болон түүнтэй адилтгах бичиг баримт (хүчинтэй хугацаа 3-аас дээш жил)

Боловсролын түвшнийг илтгэх диплом (гэрчилгээ), дүнгийн хавсралт

Англи хэлний мэдлэг, чадварыг илтгэх (TOEFL, IELTS, TOEIC зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх) баримт, монгол хэл дээр суралцах бол монгол хэлний шалгалтын дүн

Цээж зураг (3,5x4,5 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх)

Эрүүл мэндийн хуудас (HIV, HBV, HCV, TPHA, TB шинжилгээнд сүүлийн 3 сар дотор хамрагдсан байх)

Амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримт (Монгол улсын даатгалд заавал хамрагдсан байх)

Бүртгэлийн хураамж төлсөн баримт (тухайн өдрийн Монгол банкны ханшаар байх)

8.4. Дээрх шаардлагыг хангасан гадаад элсэгчдийг АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, анги хэсэгт хуваарилна.

8.5. Суралцагчтай АШУҮИС-д суралцах гэрээг Оюутны хөгжил, удирдлагын газар байгуулна.