АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын техникч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    95
Анх элсэлт авсан он:          2011

Хөтөлбөрийн зорилго

Мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, байгаль, нийгмийн ухаан, мэдээллийн технологи, цахилгаан электроникийн инженерийн суурь мэдлэгтэй, оношилгоо, эмчилгээ, шинжилгээний тоног төхөөрөмжийг хянаж ажиллуулах, шалгалт тохируулга хийх, угсралт засвар үйлчилгээг гардан гүйцэтгэх чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Шинжээч (Expert) -Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын техникч нь тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, аюулгүй байдлын стандарт, удирдамж, зааврын дагуу тоног төхөөрөмжийг ашиглах, засварлах, тохируулах чадвартай байна.
  • Менежер (Manager)-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хяналт, төлөвлөлтийн менежментийн ур чадваруудыг эзэмшсэн, олон төрлийн тоног төхөөрөмжийг зохион байгуулах, төлөвлөх, хяналт тавих чадвартай байна.
  • Судлаач (Scholar)-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч нь шинжлэх ухаан, инноваци, судалгаа шинжилгээний ур чадвар эзэмшсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах сүүлийн үеийн технологийг практик үйл ажиллагаанд ашиглах чадвартай байна.
  • Харилцагч (Communicator)-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтнүүд нь мэргэжлийн ёс зүйтэй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг үр дүнтэй, аюулгүй удирдахад шаардлагатай мэдээллийг харилцан солилцох, санал, шинэ мэдээллийг аман болон бичгийн хэлбэрээр ойлгомжтой, тодорхой дамжуулах чадварыг эзэмшсэн байна.
  •  Хамтрагч (Collaborator)-Эрүүл мэндийн салбарт олон төрлийн мэргэжилтнүүдтэй амжилттай хамтран ажиллах, багийн үйл ажиллагаанд хувийн хариуцлагатай, хүнлэг байж, мэргэжлийн ёс зүйн хүрээнд эерэг харилцаа, хандлагатай байж, бусад мэргэжилтний үүрэг, хариуцлагыг хүндэтгэж, үр ашигтай хамтран ажиллах чадвартай байна.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн цахилгаан электроник, программын алдаа гэмтлийг засварлах, тохируулах, шинэчлэл хийх ур чадвартай, техникийн мэдлэгтэй байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны стандарт, удирдамжийг дагаж, аюулгүй ажиллагааг хангах чадвартай байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чадвартай байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах, хуваарийг зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах адвартай байна.
  • Засвар үйлчилгээний үр дүнг үнэлэх, хянах системийг бий болгож, үзүүлэлтүүдийн дагуу засвар үйлчилгээний чанарыг үнэлэх чадвартай байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглэгчдэд зориулсан сургалт хийх, зохион байгуулах чадвартай байна.
  • Судалгаа, шинжилгээний аргачлалуудыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудал шийдвэрлэх шинэ шийдлүүдийг гаргах, шинэ технологийн дэвшлийг хэрэгжүүлэх чадвартай байна.
  •  Өөрийн сургалтын болон хөгжлийн хэрэгцээг үнэлж, тасралтгүй суралцах замаар өөрийгөө шинэ нөхцөл байдалд дасан зохицуулах чадвартай байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар хэрэглэгчид болон багийн гишүүдэд тодорхой, ойлгомжтой мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэх чадвартай байна.
  • Багийн гишүүдтэй аман болон бичгийн харилцаа үүсгэж, асуудал гарсан тохиолдолд хурлын хэлбэрээр мэдээлэл солилцож, шийдэлд хүрэх чадвартай байна.
  •  Багийн гишүүдийн саналыг хүлээн авч, хамтран шийдвэр гаргаж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чадвартай байна.
  • Багийн гишүүдтэй хамтран ажиллах зарчим, харилцаа, багаар ажиллахад тулгарч болох саад бэрхшээлийг ойлгож, түүнийг даван туулах, мэргэжлийн ёс зүйн хүрээнд эерэг хандлага, харилцаатай байж, хувийн зохион байгуулалтаа сайжруулан, цагийг зөв төлөвлөж, даалгавруудыг ангилан, эрэмбэлэн багаар хамтран ажиллах чадвартай байна.