Эрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааны төв


Товч танилцуулга
Тус төвийн суурийг 2014 онд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд Эрүүл мэндийн бодлогын судалгааны төвийг байгуулснаар тавьсан гэж үзэж болно. Төвийн үйл ажиллагаа нь НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд эрүүл мэндийн боловсрол, судалгааны үр дүнд суурилсан нотолгоогоор дамжуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. Төвийн үйл ажиллагааг бие даасан зохион байгуулалттай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд оруулж Эрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааны төв болгон зохион байгуулсан. Төв нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ажилтнуудыг чадавхижуулах, эрүүл мэндийн байгууллагууд, эмийн компаниуд, эрүүл мэндийн чиглэлийн ТББ, олон улсын байгууллагууд болон их сургуулиудтай сургалт, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбар дахь инновацийг
үнэлэх, эрүүл мэндийн салбарын янз бүрийн оролцогч талуудыг нэгтгэсэн форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.


Төвийн зорилго
Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодлогын нотолгоог бүрдүүлэх,
байгууллагын менежментийн чадавхийг сайжруулах, судалгаа, мэргэжлийн үйл
ажиллагаагаараа тэргүүлэх институт болох.


Үйл ажиллагаа

  • Эрүүл мэндийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшил олгох, багц цагийн сургалтуудыг зохион байгуулах;
  • Эрүүл мэндийн бодлогын нотолгоог бүрдүүлэх, хэрэгжилтийг үнэлэх;
  • Эрүүл мэндийн байгууллагуудад удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
  • Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, гүйцэтгэх түвшний менежерүүдийг удирдахуйн чиглэлээр мэргэшүүлэх;
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, зөвлөн туслах;
  • Эрүүл мэндийн бодлого, удирдлага, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгааны ажил хийж байгаа суралцагсдад нийгмийн судалгааны арга аргачлал, судалгаа хийх чадварыг олгох;
  •  

Төгсөлтийн дараах сургалт:
Эрүүл мэндийн удирдлага – 6 сар, 46 багц цаг
Эмнэлгийн менежмент – 6 сар, 24 багц цаг
Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал – 6 сар, 24 багц цаг
Богино хугацааны 11 хөтөлбөрүүд


ГАДААД ХАРИЛЦАА

  • Финлянд улсын Тамперегийн их сургууль
  • Финлянд улсын Куопогийн их сургууль
  • АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн Даяаршлын эрүүл мэндийн институт
  •  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА
Хэрэгжүүлсэн төсөл (2019-2022 онд)

  • Глобаль сан, ХӨСҮТ, ДОХ, ХДХВ-ийн зарцуулалтын үнэлгээ, 2022 оны 4-10 сар
  • Глобаль сан, ХӨСҮТ, Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зарцуулалтын үнэлгээ, 2022 оны 4-10 сар
  • ДЭМБ, Халдварт бус өвчний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, 2022 оны 7-10 сар
  • ЭМЯ, ХӨСҮТ, Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах БЗДХ-ын тархалтын судалгаа, 2019-2020
  • ЭМЯ, ДЭМБ, Хувийн эрүүл мэндийн даатгалын судалгаа, 2019-2020
  • ЭМЯ, ЭМХТ, Үйлчлүүлэгчийн санал, гомдлын судалгаа, 2019-2020
  • ЭМЯ, ЭМХТ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний техникийн үр ашгийн судалгаа, 2019-2020
  • ЭМЯ, ДЭМБ, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, бэлэн байдлын судалгаа, 2018-2019
  • ЭМЯ, PATH олон улсын байгууллага, Хүний папилломын вирүсийн вакцины нөлөөлөл ба зардал-үр дүнгийн судалгаа, 2019
  • Новартиссан, МНЭММН, Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн үнэлгээ, 2019
  • ДЭМБ, Өсвөр насны хүүхдийн таргалалтыг бууруулах бодлогын үнэлгээ, 2018-2019
  • АНУ-ын Өвчний хяналтын төв, ХӨСҮТ, Улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгаа, 2019

1. Purevgerel Altangerel, Otgonbayar Damdinbazar, Urjinbadam Borgilchuluun, Dorjmyagmar Batbayar, Batmanduul Erdenebat, Tseden Purevdorj, Gantugs Yundendorj, “Years of potential productivity life lost and productivity costs associated with premature mortality caused by injury in Mongolia” Health Services Insights, Accepted
2. JV Lazarus, HE Mark, Undram Lkhagvaa et al. A global action agenda for turning the tide on fatty liver disease. Hepatology. 2023, June. DOI:
10.1097/HEP.0000000000000545. (IF 13.5 – Scopus) 
3. JV Lazarus, HE Mark, Undram Lkhagvaa et al. A global research priority agenda to advance public health responses to fatty liver disease. Journal of
Hepatology. 2023, 79:618-634. DOI:https://doi.org/10.1016/j.jhep.2023.04.035. (IF 30.083 – Scopus)
4. Munkh-Erdene Luvsan, E.Vodika, U.Jugder, et al. The Potential Cost-Effectiveness of HPV vaccination among girls in Mongolia, Vaccine: August 11
(2022)100161 https://www.sciencedirect.com/science/article/pii/S2590136222000213
5. Tuvdendorj A, Du Y, Sidorenkov G, Buskens E, de Bock GH, Feenstra T. Informing policy makers on the efficiency of population level tobacco control interventions in Asia: A systematic review of model-based economic evaluations. Journal of global health. 2020 Dec;10(2). https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7750019/
6. O.Altansukh, Yu.Gantugs, et al, Diseases-attributable disability-adjusted life years in copper and molybdenum ore workers in Mongolia: 1999-2019,
International Journal of Environmental Health research https://www.doi.org/10.1080/09603123.2022.2044457
7. O.Amarsanaa, Yu.Gantugs et al, Spending Assessment and Economic Burden of COVID-19 in Mongolia, January- September, 2020, Asia Pacific
Journal of Public Health 34(4), 496-499, https://www.doi.org/10.1177/10105395221074551
8. Tuvdendorj A, Konings SR, Purevdorj B, Buskens E, Feenstra TL. Reducing the Burden of Disease through Tobacco Taxes in Mongolia: A Health Impact Analysis Using a Dynamic Public Health Model. Nicotine and Tobacco Research. 2022 Feb;24(2):233-
40.https://academic.oup.com/ntr/article/24/2/233/6366809
9. Altansukh O, Gantugs Yu, Erdenechimeg Erdenebayar, et all, Respirable Dust and Respirable Crystalline Silica Concentration in workers of Copper Mine, Mongolia, Journal of Occupational Diseases and Environmental Medicine, https://www.scirp.org/journal/ODEM/
10. Lazaruis JV, Mark HE, Viollota-Rivas M, Oidov B, Undram L et al. The global NAFLD policy review and preparedness index: Are countries ready to address this silent public health challenge? https://doi.org/10.1016/j.jhep.2021.10.025

Бүтэц, бүрэлдэхүүн

Тус төв нь НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны түшиг бааз бөгөөд тэнхмийн эрхлэгч нь төвийн даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг. Тус төвд судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр 8 багш, эрдэмтэд хамтран ажиллаж байна.

 

 

 

Харилцах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Б корпус, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн боддлого, менежментийн судалгааны төв

Утас: 976-99170640, И-мэйл хаяг: dhp.group@mnums.edu.mn