Хаяг
АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны мэдээлэл
Хэлэлцэх асуудал: 1
АШУҮИС-д хэрэгжиж буй болон хамтын ажиллагааны гэрээтэй
гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын
байгууллагад хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын
арга, аргачлалын ёс зүйн асуудлыг хэлэлцэж судалгаа хийх ёс зүйн
зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх.
Хэлэлцэх асуудал: 2
АШУҮИС-д болон хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их
сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын
байгууллагад хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын
гүйцэтгэлийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах.
Ёс зүйн хяналтын хороо үйл ажиллагааны журам, үйл ажиллагаа хуваарь
2021 оны 04-р сарын 28-ны өдрийн А/92 тоот тушаал /PDF файл/-ын дагуу сар
бүрийн 3 дахь долоо мягмар гарагийн 17:00 цаг хүртэл мэдүүлгийг цахимаар хүлээн
авна. Тухайн долоо хоногийн баасан гарагт хороо хуралдах ба хурал болсноос 1 долоо
хоногийн дотор хурлын шийдвэрийг вебсайт дээр нээлттэй тавина.