Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн онцлог

Зуны Эмнэлзүйн дадлага болон Дадлагажуулах эмнэлзүйн олон улсын сургалт: Зуны дадлага болон Дадлагажигч эмчийн сургалтыг Сант-Антонио дах Методистийн эмнэлэг, Тексас, Атлантагийн Джордж мужийн их сургуулийн
эмнэлэг, Джорджиа мужийн их сургуулийн эмнэлэг болон Өмнөд Солонгосын Чун-А эмнэлэгт хийх өргөн боломжийг нээж байна.

2+4 Хөтөлбөр: АНУ-ийн Джорджиа мужийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монгол оюутнууд “2+4” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн суурь хичээлүүдийг 2 жил, эмнэлзүйн хичээлүүдийг 4 жилд багтаан нийт 186 багц цагийн сургалтыг дүүргэнэ. Даяарчлагдсан хамтын ажиллагаа: Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь Өмнөд Солонгос улсын Чун-Анг их сургуулийн Эрүүл мэндийн
тогтолцоо, Хьюндай Олон улсын Анагаахын Боловсролын төвтэй хамтын ажиллагааны зөвшилцөлд хүрснээр Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Чун-Анг их сургуульд шилжин суралцах
боломжтой болж байна. Харилцан ойлголцлын бичиг (MOU): АНУ-ын Техасийн их сургуулийн Анагаахын төвтэй харилцан ойлголцлын бичгийг үзэглэснээр 2 талын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын чиглэлд хөгжүүлэн багш оюутан солилцох өргөн боломж нээгдсэн.

Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр III-VI дамжаанд Солонгос, Канад, Монгол улсын нийт 100 гаруй оюутан суралцаж байна. III дамжаанаас эхлэн эмнэлзүйн дадлагыг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон бусад гэрээт үндэсний төв эмнэлгүүдээс гадна Солонгос, АНУ-ын эмнэлэгт хийх боломжтой ба эмнэлзүйн анагаах ухааны мэдлэг, чадвар, дадал эзэмшдэгээрээ онцлог.

Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь “Блок” сургалтын тогтолцоог ашиглан сургалтын үр дүнг сайжруулах зорилгоор боловсруулагдсан ба бакалавр, магистрын нэгдмэл хөтөлбөр юм. Манай оюутнууд Монголын төдийгүй Америкийн нэгдсэн улсын эмчлэх эрхийн лицензийн шалгалтад (USMLE) бүрэн бэлтгэгдэхээр суралцаж байна. Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд
өрсөлдөхүйц эмч мэргэжилтэнг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн алсын хараа, эрхэм зорилгод хүрэхийн төлөө тууштай зүтгэж байна.

  • Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн хичээлүүд зөвхөн англи хэл дээр явагдах ба хичээлийн зориулалтын өрөө тасалгаа, эмнэлзүйн ур чадварын төвүүдээр бүрэн хангагдсан.
    Манай хөтөлбөр нь оюутан төвтэй, дадлагад шууд оролцох боломж бүхий, эмнэлзүйн сэтгэлгээг хөгжүүлэх сургалтыг Монгол-Японы эмнэлэг төдийгүй АШУҮИС-ийн бусад түшиц эмнэлэг, үндэсний төвүүдэд явуулдаг. 
  • Зуны дадлага болон Дадлагажигч эмчийн сургалтыг оюутны хувийн шийдвэрт тулгуурлан гаднын өндөр хөгжилтэй орон болон өөрийн эх оронд хийх боломжтой.
  • 6-р дамжааны оюутнууд гаднын өндөр хөгжилтэй оронд эмнэлзүйн дадлага хийх боломжтой.
  • Манай хөтөлбөрийн багшлах боловсон хүчин гаднын улс оронд эмнэлзүйн төдийгүй анагаах ухааны боловсролын чиглэлээр туршлагажсан нь оюутанд дэлхийн хэмжээний мэдлэг олгох баталгааг олгож байна.
Төгсөгчдөд олгогдох боломж

Төгсөгчдөд олгогдох боломж Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь ОУ-д магадлан итгэмжлэгдсэн нь манай төгсөгчдөд нь олон улсад мэргэжлээрээ өрсөлдөх, өсөн дэвших өргөн
боломжийг нээх төдийгүй өөрийн мэдлэг туршлагыг дэлхийн эрүүл мэндийн салбарт сорих гадаад оронд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Академик болон академик бус дэмжлэг

АШУҮИС нь сургалтын чанд хөтөлбөрийг суралцагчдадаа санал болгохоос гадна академик болон академик бус өргөн хүрээний дэмжлэгийг санал болгож байна. Үүнд: номын сан, оюутны байр, орчин үеийн спортын тоног төхөөрөмж, бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжоор хангах, оюутан солилцооны хөтөлбөр болон эмнэлзүйн дадлагыг гадаад улсад хийх, цахим болон зайны сургалтад хамрагдах боломж нээлттэй. АШУҮИС-ийн удирдлагын багийн зүгээс тал бүрийн тусламж үйлчилгээг төвөггүй авах таатай нөхцөлтэй.

Portfolio

Our Recent work.