АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Хүний их эмч
Суралцах хугацаа:               6 жил
Нийт суралцах багц цаг:    201
Анх элсэлт авсан он:          1942

Хөтөлбөрийн зорилго

 Анагаах ухааны судалгаа, сургалт, эрүүл мэндийн         үйлчилгээний нэгдлийг хангасан, ёс зүйтэй, мэдлэг     чадвартай, харилцааны ур чадвартай, мэргэшсэн эмч     бэлтгэхэд чиглэнэ. 

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  •  Олон улсын болон үндэсний стандарт хангасан эмч бэлтгэх
  •  Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаанд оролцох
  •  Өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх ур чадвартай мэргэжилтэн болох
  •  Эмнэлгийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх
  •  Ёс зүйтэй, хүнлэг эмч бэлтгэх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Анагаах ухааны суурь мэдлэг эзэмших
  • Өвчнийг оношлох, эмчлэх чадвартай байх
  • Яаралтай тусламж үзүүлэх ур чадвар эзэмших
  • Эмнэлзүйн шийдвэр гаргах, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хэрэгжүүлэх
  • Харилцааны ур чадвар, багийн ажиллагаа эзэмших
  • Эмнэлгийн ёс зүй, хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх
  • Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх чадвартай байх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ур чадвар эзэмших
  • Амьдралын туршид суралцах чадвар эзэмших