АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                            Био-Анагаах судлаач
Суралцах хугацаа:              5 жил
Нийт суралцах багц цаг:   164
Анх элсэлт авсан он:          2000

Хөтөлбөрийн зорилго

Био-Анагаах судлаач мэргэжлээр бакалаврын буюу төгсөлтийн өмнөх сургалтыг төгсөгч нь хүний эрүүл ба өвчлөлийн талаарх ойлголтууд, онолын болон практикийн мэдлэгийг лабораторид суурилсан сургалт, судалгаанд түшиглэн бүрэн эзэмшсэнээр Эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан Био-анагаахын мэргэжилтэн болж төгсөхөд гол зорилго нь оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд
  • Био-Анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай уялдуулан судалгаа, шинжилгээ хийх сургалтын тогтолцоог бий болгох
  • Эрдэм шинжилгээний нэгдсэн лаборатори байгуулан сургалт, эрдэм шинжилгээний ээлтэй орчин бүрдүүлэх
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөрвөх чадвартай био-анагаахын мэргэжилтэн бэлтгэх
  • Хөгжингүй орнуудад хэрэгжиж буй сургалтын
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн
  • Био-анагаахын ёс зүй, журмыг эрхэмлэн ажиллах
  • Лабораторийн мэдээ, баримтуудад дүн шинжилгээ хийх
  • Аливаа асуудлыг шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэгт үндэслэн дүгнэх
  • Аливаа шинэ тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглах
  •  Мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжиж, насан туршдаа суралцах
  • Мэргэжлийн мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах
  •  Салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллах
  • Мэргэжлийн ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай байх
  • Асуудлыг зөв тодорхойлж, мэдээллийг бүтээлчээр ашиглаж шийдвэр гаргах
  •  Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохистой үйл ажиллагааг зохион байгуулах
  • Эрүүл мэндийн бодлого, эдийн засаг, хууль эрх зүй, холбогдох тогтоол шийдвэрийн талаар мэдээлэлтэй ажиллах
  • Манлайлагч байх
  • Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
  • Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
  • Био-анагаахын чиглэлээр судалгааны төсөл бичих, судалгааны загвар гаргах
  • Био-анагаахын чиглэлээр судалгааны ажил хийх, үр дүнг практикт нэвтрүүлэх, бүтээл хэвлүүлэх