Хаяг
Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого, салбарын хөгжлийн бодлого, бусад холбогдох хууль, дүрэм, журам, нийцүүлэн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт арга, техник, технологийг нутагшуулахад хамтарч ажиллах
Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион байгуулалтад оролцох
Оношилгоо, эмчилгээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох
Дотоодын болон гадаадын магадлан итгэмжлэлд хамрагдахад дэмжин туслах
Сургалт эрхлэх байгууллага болгон хөгжүүлэхэд дэмжин туслах
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх
Цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх
Санхүүгийн төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах талаар удирдлага арга зүйгээр хангах, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцүүлэх
Эмнэлэгт суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлж, бүх шатны сургалтын үйл ажиллагааг технологи, стандартын дагуу зохион байгуулах
Удирдах албан тушаалтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах тасралтгүй сургалтыг зохион байгуулах
Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах
Эмнэлэг, сувилал, оношилгооны төвийн менежментийн хөгжүүлэлт, технологийн шинэчлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлж ажилладаг.
Их сургуулийн харьяа эмнэлэг, сувилал:
Их сургуулийн харьяа эмнэлэг, сувилал:
АШУҮИС-ийн харьяа 4 эмнэлэг, 2 сувилал, 1 оношлогооны төв үйл ажиллагаа явуулж байна.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг
АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг
АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг
АШУҮИС-ийн Төв эмнэлгийн “Баянчандмань” сувилал
Холбоо барих:
Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, …. тоот
И-мэйл: hospital.development@mnums.edu.mn
Ажлын цаг: Даваа-Баасан 08:30-17:30