Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Лабораторийн техникч
Суралцах хугацаа: 3 жил
Нийт суралцах багц цаг: 96
Анх элсэлт авсан он: 1941
Хөтөлбөрийн зорилго
Эмнэлзүйн лабораторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг стандарт ажиллагааны заавар (САЗ)- ын дагуу гардан хийх, орчин үеийн техник технологи бүхий шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд дээр ажиллах ур чадвартай.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- Мэргэжилтэн
- Менежер
- Тасралтгүй суралцагч
- Эмнэлзүйн хамтрагч
- Эрүүл мэндийн зөвлөгч
- Судлаач
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Лабораторид хүрээлэн буй орчны болон эрсдэлийн удирдлага, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг дагаж мөрдөх замаар аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
- Лабораторийн шинжилгээний технологи, арга зүй, зааварт нийцүүлэн лабораторийн шинжилгээнийн бэлтгэлийг хангах
- Тусгай арга техникийн дагуу (стандарт үйл ажиллагааны заавар) лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэх
- Тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгсэлд шаардлагатай тохируулга хийх
- Лабораторийн шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг ханган ажиллаж хариуг гаргах
- Лабораторийн шинжилгээний хариуг тайлбарлах, үнэлэх, дүн шинжилгээ хийх
- Лаборатори мэдээллийн системийг ашиглан шинжилгээний хариуг зохистой мэдээлэх
- Тухайн ажлын байранд хамаарах чанарын стандарт шаардлагыг хангахын тулд чанарын журмыг дагаж мөрдөх, лабораторид хэрэглэгдэх статистик тооцоолол, алдааг олж илрүүлэх, залруулах, лабораторийн чанарыг тасралтгүй сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
- Шийдвэрлэх асуудлыг илрүүлж, шинжлэх ухааны зохих аргазүйг ашиглан дэвшилт гаргах