Магистрын цахим сургалт

АШУҮИС-ийн салбар Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер сургалтын төв нь 2015 оны 10 сарын 15 нд анх удаа Монгол Улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон улсын Сайбер Их Сургууль нэртэйгээр байгуулагдсан. Цахим сургалтыг санаачлан Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн зочин профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нь Азийн орнуудад цахим засаглал, эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай эрдэмтэн юм. Цахим сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага технологийн дэвшлээ дагаад хурдацтай өөрчлөгдөх явцад ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачаалал ихтэй орчинд ажилладаг ч өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай салбар нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан

зэрэг нийт 6 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн магистрын сургалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна.

АЛСЫН ХАРАА

Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинжлэх ухаан, бололвсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино.

Магистрын тоон мэдээлэл

Нийт суралцагч1833
Гадаадаас суралцаж байгаа38
Орон нутгаас суралцаж байгаа606
Гадаад оюутан17

 

Магистрын цахим сургалт

  • 100% онлайн
  • Moodle 3.11 системийг ашигладаг
  • Нийт 139 хичээл, 6 чиглэлээр магистр хамгаалуулдаг
0

Нийт суралцагч

0

Гадаадаас суралцаж байгаа

0

Орон нутгаас суралцаж байгаа

0

Гадаад суралцагч

Хөтөлбөрийн нэрХичээлийн тоо
1Анагаах ухаан24
2Нийгмийн эрүүл мэнд17
3Уламжлалт анагаах ухаан19
4Нүүр ам судлал18
5Эмзүй22
6Сувилахуйн ухаан17