АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                          Нийгмийн эрүүл мэнд судлалч
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    124
Анх элсэлт авсан он:           2002

Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох судалгаа хийх, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, арилгах, зохицуулах үйл ажиллагааг эхлүүлэх, удирдах, хяналт тавих мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх; нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг салбар дундын оролцоотойгоор шийдвэрлэх, төгсөлтийн дараах сургалтаар төгсөгчдийн мэдлэг, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, эрдэм шинжилгээний чадавхийг дээшлүүлэх.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Нийгмийн эрүүл мэндийн олон улсын стандартын талаарх цогц мэдлэг олгох.
  • Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, арга барил, хүн амын эрүүл мэндийн ялгаа, өөр өөр хэрэгцээг бууруулах хэрэгцээг заах.
  • Нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээнд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үр нөлөөг үнэлэх, боломжит хувилбаруудыг санал болгох чадварыг төлөвшүүлэх.
  • Оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, хүргэлт, үнэлгээний анхан шатны мэдлэг олгох.
  •  Хүн амын эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, эрүүл мэндийн тэгш байдлыг хангах нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх.
  • Нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээ, хөрөнгө, үр дүнг үнэлэхэд тархвар судлалын болон нийгмийн эрүүл мэндийн судалгааны аргуудыг ашиглах.
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтийн эрүүл мэндийн мэдээллийг аман, бичгээр, харааны хэлбэрээр дамжуулах.
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бодлогын хууль эрх зүй, ёс зүй, бүтэц, эдийн засгийн хэмжигдэхүүн, тодорхойлогч хүчин зүйлүүд, нийгмийн эрүүл мэнд дэх янз бүрийн төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тайлбарлах.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх орчин, нийгмийн хүчин зүйлд дүн шинжилгээ хийх, эрсдэлт хүчин зүйлс, шалтгааныг илрүүлэх мэдлэгтэй болно
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш хүргэхэд оновчтой хуваарилах мэдлэгтэй болно.
  • Аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэрийлэх арга, стратеги, түвшин, зарчмын талаарх мэдлэгтэй болно.
  • Хүн амын эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад шаардлагатай мэдээллийг олж авах, дүн шинжилгээ хийх, судалгааны арга зүйг оновчтой ашиглах ур чадвартай болно.
  • Нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад шаардагдах хэмжилт болон лабораторийн шинжилгээний арга зүйг ашиглах чадвартай болно6
  • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох аргад барилд суралцаж, эрдэм шинжилгээний үр дүнд суурилсан бодлого боловсруулах ур чадвартай6
  • Эпидемиологийн тандалт хийж, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ур чадвартай болно
  • Хүн амын ажиллах, сурах, амьдрах орчин, хоол хүнсний аюулгүй байдал, эрсдэлийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх хууль тогтоол, дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ур чадвартай байх6
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд олон нийтэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, олон нийтийн нөлөөлөгчийн ур чадвартай6
  • Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нийгэм, орчин, сэтгэл зүйн хүчин зүйлсийг арилгах,багасгахад чиглэсэн интервенц хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх ур чадвартай байх6
  • Судалгаа хийх, үр дүнг боловсруулах, дүгнэх чадвартай байна6
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн бодлогыг оновчтой тодорхойлж, эрүүл мэндийн салбарт манлайлан оролцох хандлага төлөвшинө6
  • Салбарын дундын хамтын оролцоог эрэлхийлэх, сайн хамтрагч, харилцагч байх хандлагатай байна.