АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                            Нүүр амны техникч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    90
Анх элсэлт авсан он:          1963

Хөтөлбөрийн зорилго

Сургалтын хөтөлбөрийн зорилго нь нүүр амны технологийн лабораторид хийгддэг ажилбаруудыг үйлдлийн стандартын дагуу гардан гүйцэтгэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах, шинэ технологийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, эерэг хандлага бүхий нүүр амны техникчийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Нүүр амны зонхилон тохиолдох өвчлөлийн тухай мэдлэгтэй, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх чадвартай, нүүр амны морфологи, физиологийн өргөн мэдлэгтэй мэргэжилтэн байх.
  • Шүдэлбэр болон зэмсгийг удирдамж, технологийн дагуу хийх, засварлах өндөр ур чадвартай, материал судлал болон технологийн мэдлэгтэй байх.
  • Нүүр амны технологийн салбарын судалгаа, инновацын чиглэлээр тасралтгүй хөгжих, мэргэжлийн шинэ мэдээлэл, технологид суралцаж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх чадвартай байх.
  •  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн хариуцлага, багаар ажиллах чадвар эзэмшиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэргэжлийн ёс зүйг баримтлан хэрэгжүүлэх.
  • Нүүр ам судлалын салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг ойлгож, эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чадвартай болох.
  •  Салбарын мэргэжлийн зөвлөл, холбоо, нийгэмлэгт гишүүнээр ажиллах.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Нүүр ам судлалын суурь шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан үүссэн гажиг, согогийг үнэлэх, захиалгын дагуу технологийн горимыг баримтлан стандартын дагуу шаардлагатай зэмсэг болон шүдэлбэрийг бэлтгэх.
  • Нүүр амны зонхилон тохиолдох өвчний эмгэг жамын талаар мэдлэгтэй, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвөлгөө өгөх чадвар эзэмших.
  • Нүүр амны технологийн салбарт хэрэглэгддэг бүх төрлийн материалын шинж чанар, хэрэглэх горимд суралцаж, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвар эзэмших.
  • Нүүр амны дижитал технологид суралцаж компьютер дээр шүдэлбэрийн загварчлал CAD гаргах чадвартай, гаргасан загварчлалыг үйлдвэрлэх CAM системд суралцсан байх.
  • Нүүр амны лабораторийн үйл ажиллагаа эрхлэх үед тулгарч болох асуудал, алдаа зэргийг үнэлэх, түүний дагуу хариу арга хэмжээ авах, шийдвэрлэх чадвартай байх.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх багийн гишүүн байж бусад гишүүдтэй мэргэжлийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, эерэг хандлагатай харилцах чадвартай байх.
  • Эмнэл зүйн практикт баримталдаг хууль, эрүүл мэндийн бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх, мэргэжлийн ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх чадвартай байх.
  •  Амьдралын туршид суралцах, тасралтгүй хөгжих, мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцох чадвар эзэмших.