Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Нүүр амны эрүүл ахуйч
Суралцах хугацаа: 3 жил
Нийт суралцах багц цаг: 101
Анх элсэлт авсан он: 2010
Хөтөлбөрийн зорилго
Нүүр ам судлалын салбарт түгээмэл тохиолдох өвчин, эмгэг, согог гажигаас урьдчилан сэргийлэх, шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн аргуудыг гардан гүйцэтгэх ур чадвартай, эмнэлзүйн харилцааны болон гардан ажиллах ур чадвар эзэмшсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг сахин мөрддөг, нүүр ам судлалын салбарын хууль, эрх зүйн зохицуулалтыг ойлгож, хэрэгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Нүүр ам судлалын салбарт түгээмэл тохиолдох өвчин болох шүд цоорох өвчин, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга барилыг эзэмшиж, нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах.
- Шүд цоорох өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжтай, эмнэлзүйн аюулгүй байдлыг ханган ажиллах.
- Эмнэлзүйн харилцаа, ёс зүй, мэргэжлийн хариуцлага, багаар ажиллах чадвар эзэмшиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэргэжлийн ёс зүйг хэрэгжүүлэх.
- Нүүр ам судлалын салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг ойлгож, эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чадвартай болох.
- Нүүр ам судлалын судалгаа, инновацын чиглэлээр тасралтгүй хөгжих, мэргэжлийн шинэ мэдээллийг ашиглах, үнэлэх, эрдэм шинжилгээний ажилд оролцох чадвартай байх.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- Нүүр ам судлалын суурь шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, эмгэг жамыг ойлгож, урьдчилан сэргийлэх.
- Нүүр амны өвчин, эмгэг, согог, гажигаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар эзэмших.
- Нүүр ам судлалын эмнэлзүйн тусламж үйлчилгээний явцад нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, клиник анализ хийх, шүүн тунгаах чадвартай болох.
- Эмнэлзүйн харилцааны арга барилыг эзэмшиж, үйлчлүүлэгч, эмч, багийн гишүүдтэй мэргэжлийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой харилцах чадвар эзэмших.
- Эмнэлзүйн практикт баримталдаг хууль, эрүүл мэндийн бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх, мэргэжлийн ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх чадвартай байх.
- Гардан үйлдлийн (clinical skills) ур чадвар эзэмшиж, стандарт хяналтын доор өөртөө итгэлтэй, аюулгүйгээр гүйцэтгэх чадвартай болох.
- Нүүр ам судлалын чиглэлээр судалгаа хийх, шинэ эмчилгээний арга зүйг судлах, нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвартай байх.
- Амьдралын туршид суралцах, тасралтгүй хөгжих, мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцох чадвар эзэмших.