Буцалтгүй тусламж
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу буцалтгүй тусламжийг олгоно.
Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын бакалаврын түвшний өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчдад сургалтын төлбөрийн /нэг жилд 30 кредит/ буцалтгүй тусламж олгоно:
1. Бүтэн өнчин суралцагч
2. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх /хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /эцэг, эхийн актын хувь хамаарахгүй/
3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 70-с дээш хувь байх./
4. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхэд
5. Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй /магистр, докторын түвшинд суралцаж буй суралцагчид хамрагдаж болно/
•Хоёр дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчдад хамаарахгүй. Мөн дипломын ангид суралцаж буй оюутнуудад хамаарахгүй.
•Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байна. /Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй бол хамрагдах боломжгүй./
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Бүтэн өнчин суралцагч
1.Өргөдөл
2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
3.Төрсний бүртгэлийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
4.Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/
5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
6.Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
7.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг /шинээр элсэгч/
8.Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
9.Эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
10.Сургуулийн тодорхойлолт
11.Дүнгийн хуудас (2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын дүн) /1-р дамжааны оюутнуудад хамаарахгүй/
Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх
1.Өргөдөл
2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
3.Төрсний бүртгэлийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
4.Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/
5.Сургуулийн тодорхойлолт
6.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
7.Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
8.Суралцах эрхийн бичиг /шинээр элсэгч/
9.Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
10.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /E-Mongolia лавлагааны хамт авч ирэх/
11.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /E-Mongolia-с авсан байна /
12.Тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын тэтгэмж орсон өдрийн хуулга. /Зөвхөн тэтгэмж орсон өдрийн хуулга, бусад өдрийн хуулга шаардлагагүй./
13.Дүнгийн хуудас (2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын дүн) /1-р дамжааны оюутнуудад хамаарахгүй/
Хөдөлмөрийн чадвараа алдсан өрх

13.Хөдөлмөрийн чадвараа алдсан хүн нь эцэг, эх нь биш бол тэр хүний иргэний үнэмлэхийн хуулбар болон төрөл садангийн лавлагаа
14.Дүнгийн хуудас (2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын дүн) /1-р дамжааны оюутнуудад хамаарахгүй/
Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй
1.Өргөдөл
2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
3.Төрсний бүртгэлийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
4.Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/
5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
6.Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
7.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
8.Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
9.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /E-Mongolia лавлагааны хамт авч ирэх/
10.Сургуулийн тодорхойлолт
11.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /E-Mongolia-с авсан байх/
12.Тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын тэтгэмж орсон өдрийн хуулга. /Зөвхөн тэтгэмж орсон өдрийн хуулга, бусад өдрийн хуулга шаардлагагүй./
13.Дүнгийн хуудас (2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын дүн) /1-р дамжааны оюутнуудад хамаарахгүй/
Нэг өрхийн 3 суралцагч
1.Өргөдөл
2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
3.Төрсний бүртгэлийн лавлагаа /E-Mongolia-с авсан байна./
4.Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/
5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
6.Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
7.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг /шинээр элсэгч/
8.Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
9.Сургуулийн тодорхойлолт
10.3 суралцагчийн сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, дүнгийн хуудас
11.3 суралцагчийн төрөл садангийн лавлагаа
12.Дүнгийн хуудас (2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын дүн) /1-р дамжааны оюутнуудад хамаарахгүй/
Бүртгүүлэх
Материалуудыг бүрдүүлэн нүхтэй хавтсанд хийж АШУҮИС-ийн төв байр №236 тоот Оюутны хөгжил, удирдлагын газарт хүлээн авна.
Бичиг баримт дутуу тохиолдолд материал хүлээн авахгүй тул бүрэн гүйцэт бүрдүүлж ирнэ үү.
СУНГАЛТ
1.Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа дууссан бол хугацаа сунгасан акт (E-Mongolia-с лавлагааг хавсаргах) бэлдсэн байх. /A4 комиссын гарын үсэгтэй/ Сунгалтын актын хуулбарын зүүн доод өнцөгт оюутан өөрийн РД-ыг бичсэн байх.
2.Хөдөлмөрийн чадвар алдалт нь Хугацаагүй болон Хугацаатай акттай тохиолдолд тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын тэтгэмж орсон өдрийн хуулгыг (E-Mongolia-с Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас) авч ирэх. Зүүн доод өнцөгт оюутан өөрийн РД-ыг бичсэн байх.
3.Нэг өрхийн 3 оюутнуудаар суралцдаг бол 2 бакалаврын оюутны тодорхойлолт болон дүнгийн хуудсыг авчирч байж сунгагдана.
4.Хамрагдах хүсэлтэй бүх оюутны дүн 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирал буюу хаврын улирлын дүн 2.0-оос өндөр голчтой тохиолдолд хамрагдана. Нэг өрхийн 3 оюутнаар хамрагдаж буй тохиолдолд 2.8 голчоос дээш байх. Өвөл болон зуны сургалтын дүнг тооцохгүй.
5.Нийт оюутны сурлагын голч дүнг бүрэлдэхүүний арга зүйч нараас тамга, гарын үсгийн хамт авах тул Оюутан өөрөө голч дүнгийн хуулбар авчрах шаардлагагүй. /Шинээр орох оюутнууд өөрсдөө авч ирнэ./
6.Бүтэн өнчин оюутнуудын сунгалт өмнөх семестрийн голч дүнгээр хийгдэх тул ирэх шаардлагагүй.
7.Өмнө нь хамрагдаж байгаад хасагдсан /голч дүнгээр г.м асуудлаар/, 2022-2023 оны хичээлийн жилд хамрагдаж байгаагүй бол өөрсдийн биеэр ирж сунгуулах шаардлагатай.
Үе шат:
Сургалтын төлбөр төлсөнг шалгах:oyutan.unicus.mn сайтаар сургалтын төлбөр төлөлтөө шалгах боломжтой.
http://grant.elf.gov.mn/ сайтын лавлагаа хэсгээс өөрийн авсан санхүүгийн дэмжлэгийг шалгах боломжтой.