АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Сувилагч
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    130
Анх элсэлт авсан он:           1993

Хөтөлбөрийн зорилго

Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн, мэргэжлийн өндөр түвшний сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна бүх шатлалын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, урьдчилан сэргийлэх байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээнд ард иргэдийн сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх
  • Мэргэжилтнүүдэд үндэсний болон олон улсад өрсөлдөх, хөрвөх мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байх
  • Оролцогч талуудын хэрэгцээг хангагч байх, ялангуяа суралцагчид болон багш, ажилтнуудад ээлтэй байх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Хувь хүнд чиглэсэн тусламж үзүүлэгч – individual healthcare provider /IHP/
  • Эмнэл зүйн хамтрагч – clinical partner /CP/
  • Мэдээлэл зүйч, технологич – informatics and technology /IT/
  • Нотолгоонд суурилсан тусламж үзүүлэгч – evidence based healthcare provider /EBHP/
  • Манлайлагч, чиглүүлэгч – leader and facilitator /LF/
  •  Хүртээмжтэй тусламж үзүүлэгч – accessible healthcare provider /AHP/
  • Аюулгүй байдлыг эрхэмлэгч – safety protector /SP/
  • Харилцагч, зөвлөгч – communicator and advisor /CA/
  • Багаар ажиллагч ба хамтрагч – team work and partner /TWP/
  • Тасралтгүй суралцагч – continuously learner /CL/