Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Уламжлалт анагаахын засалч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 140
Анх элсэлт авсан он: 2016
Хөтөлбөрийн зорилго
Монголын уламжлалт анагаах ухааны, Японы уламжлалт жүдо бариа заслын эмчилгээ, орчин үеийн анагаах ухааны нэгдмэл сургалтын хөтөлбөрөөр спортын болон ахуйн бэртэл гэмтэл, зөөлөн эдийн гэмтлийн үед тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, чадамжид суурилсан бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Уламжлалт анагаахын заслын эмчилгээний тусламж үйлчилгээг онолын мэдлэг, практик ур чадвар, клиник шийдвэр гаргалт ашиглан төлөвлөх, хэрэгжүүлэх.
- Жүдо бариа заслын тусламж үйлчилгээг батлагдсан аргачлал, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх.
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амын эрүүл мэндийн судалгаа, урьдчилан сэргийлэх стратегид тулгуурлан хэрэгжүүлэх.
- Хүрээлэн буй судалгааны орчинд онол, дадлага хослуулан тасралтгүй хөгжих, эрдэм шинжилгээний ажилд оролцох, сургах чадвартай болох.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- Өрнө-Дорнын анагаах ухааны суурь шинжлэх ухааны мэдлэг, физиологийн үйл ажиллагааны эрүүл эмгэг үзүүлэлтийг үнэлэх, анализ хийх, уламжлалт анагаахын заслын эмчилгээ хийх аргачлал, төлөвлөгөөг боловсруулан эмнэл зүйд хэрэгжүүлэх
- Хүний эрүүл мэнд, биеийн болон нийгэм, хүрээлэн байгаа орчны уялдаахолбоо, эрүүл болон эмгэг биеийн бүтэц, үйл ажиллагаа, зан үйлийн эмчилгээний зарчимд суурилсан шүүн тунгаах чадвартай болох.
- Эмнэлзүйн практикт бие махбодын өвчин, гэмтэл бэртлийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний талаар нотолгоонд суурилсан арга зүйг хэрэглэх.
- Эмнэлзүйн практикт өвчтөнд үзлэг, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөгбие даан боловсруулж хэрэгжүүлэн үнэлэлт дүгнэлт хийн нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, мэргэжлийн хариуцлагатай ажиллах чадвартай байх.