Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Уламжлалт анагаахын их эмч
Суралцах хугацаа: 6 жил
Нийт суралцах багц цаг: 198
Анх элсэлт авсан он: 1990
Хөтөлбөрийн зорилго
Уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааны нэгдмэл сургалтын хөтөлбөрөөр чадамжид суурилсан бакалаврын боловсрол эзэмшүүлэх. Уламжлалт анагаах ухаан сургалтын хөтөлбөрөөр төгссөн их эмч нь уламжлалт анагаах ухааны оношилгооны аргаар эмнэлзүйн үзлэг бүрэн хийж сурсан, илэрсэн өөрчлөлтийн эрүүл эмгэгийн зааг ялгааг уламжлалт, орчин үеийн анагаах ухааны аргаар тогтоон, эмнэлзүйн шийдвэр гаргах
чадвартай, оношилгоо, эмчилгээний менежментийг зөв төлөвлөж чаддаг, нэгдмэл анагаах ухаанд суурилсан мэргэжилтэн байна.
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Уламжлалт анагаах ухааны язгуур чанар, өв соёлыг хадгалах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
- Уламжлалт анагаах ухааны үндсэн суурь зарчимтай уялдуулан орчин үеийн анагаах ухааны өндөр, мэдрэг оношилгоогоор нотолсон өвчин эмгэгийг эмчлэх цогц чадамж эзэмших
- Сургалтыг аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан орчинд явуулах
- Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх
- Хамтын ажиллагаандаа харилцан итгэлцэл, нөхөрсөг түншлэлийн зарчмыг мөрдөн ажиллах
- Хүний нөөцийн хөгжлийг тэргүүн зорилт болгон дэвшүүлж шийдвэрлэх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- УАУ-ны анагаагдахуун орон, анагаан үйлдэх ерөндөг, хэрхэн анагаах арга, анагаагч эмч гэсэн суурь ухагдахуунд тулгуурласан өвчнийг оношлох, эмчлэх зарчим, аргуудыг мэддэг, гарын авлагуудыг эзэмшсэн мэргэжлийн эмч байна.
- Үйлчлүүлэгч төвтэй харилцааг бий болгон үйлчлүүлэгчийн гэр бүл, асран хамгаалагч, хамтран ажиллагсад, эрүүл мэндийн мэргэжилтэн, бусад хүмүүстэй үр дүнтэй, идэвхтэй харилцагч байх
- Үйлчлүүлэгчид хамгийн зөв зохистой тусламж үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэндийн тусламж үзүүлж буй багийн гишүүдтэй үр бүтээлтэйгээр хамтран ажиллах чадвартай хамтрагч байх
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шилдэг тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь байж, үйлчлүүлэгчид чанартай тусламж үзүүлэхэд хариуцлагатай ажиллан эмч, удирдлага, судлаач, багшийн хувьд манлайлагч байх
- Өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа хувь хүн, үйлчлүүлэгч, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад зориулахаа хариуцлагатайгаар ухамсарласан эрүүл мэндийн зөвлөгч байх
- Эзэмшсэн мэргэжлээрээ байнга суралцаж, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэн, анагаах ухааны мэдлэгийг амьдралд бүтээлчээр түгээн хэрэгжүүлдэг тасралтгүй суралцагч байх
- Хувь үйлчлүүлэгч болон нийгмийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх үүргээ гүнээ ухамсарласан, ёс зүйтэй, хүмүүжил төлөвшил сайтай, мэргэжлийн чиглэлээр холбогдох хууль, дүрэм журмыг чандлан сахидаг, мэргэжил болон нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг мэргэжилтэн байх