АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Уламжлалт анагаах ухааны сувилагч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    96
Анх элсэлт авсан он:          2001

Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн хувьд төлөвшсөн, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээг бодлоготой уялдуулан хүргэх чадвартай, зонхилон тохиолдох өвчин эмгэгийг уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аргуудаар сувилах мэдлэг, чадвар, хандлага төлөвшсөн мэргэжилтэн болох. Цаашид төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэших чадвартай мэргэжилтэн байна. Төгсөгч нь тасралтгүй суралцагч байж, ажлын байранд тасралтгүй хөгжиж, эрдэм шинжилгээний ажил хийж, төрөлжсөн мэргэжлийн сургалт, магистрантур, докторантурт суралцах эрхээр хангагдсан байна.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээнд ард иргэдийн сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх
  • Хөтөлбөрөөр төгсөгч мэргэжилтэн нь Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг тээгч, үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний экспортыг дэмжихэд чиглэгдсэн байх
  • Мэргэжилтнүүдэд үндэсний болон олон улсад өрсөлдөх, хөрвөх мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байх
  • Оролцогч талуудын хэрэгцээг хангагч байх, ялангуяа суралцагчид болон багш, ажилтнуудад ээлтэй байх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Хувь хүнд чиглэсэн анагаахын сувилахуйн тусламж үзүүлэгч Individual healthcare provider /IHP/
  • Эмнэл зүйн хамтрагч – clinical partner /CP/
  • Мэдээлэл зүйч, технологич – informatics and technology /IT/
  • Нотолгоонд суурилсан тусламж үзүүлэгч – evidence based healthcare provider /EBHP/
  • Манлайлагч, чиглүүлэгч – leader and facilitator /LF/
  • Хүртээмжтэй тусламж үзүүлэгч – accessible healthcare provider /AHP/
  • Аюулгүй байдлыг эрхэмлэгч – safety protector /SP/
  •  Харилцагч, зөвлөгч – communicator and advisor /CA/
  • Багаар ажиллагч ба хамтрагч – team work and partner /TWP/
  • Тасралтгүй суралцагч – continuously learner /CL/