АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                          Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    136
Анх элсэлт авсан он:           2023

Хөтөлбөрийн зорилго

Эмийн ургамлыг тарималжуулах технологийн сургалтын хөтөлбөрөөр чадамжид суурилсан эмийн ургамал тарьж ургуулах үйл ажиллагааг эрхлэх зохион байгуулах, тарималжуулсан эмийн ургамлыг Уламжлалт анагаах ухааны эм, эмийн үйлдвэр, судалгааны чиглэлээр зохистой хэрэглэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онолын мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйтэй, судлаач мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Эмийн ургамлыг тодорхойлж, тарималжуулах онолын мэдлэг, практик ур чадвартай болох;
  •  Эмийн ургамлыг тарьж ургуулахаас хураах, хадгалах хүртэлх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэж бүтээгдэхүүнийг уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэх чадвар эзэмших
  • Орчин үеийн ухаалаг дэвшилтэт технологийг газар тариалан, уламжлалт анагаах ухааны салбарт нэвтрүүлж гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Уламжлалт анагаах ухааны эмийн ургамлын үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй явуулж, байгалийн төрх, анагаах ухааны эмчилгээнд ашиглан зохистой хэлбэр болгон хөгжүүлэх
  •  Өөрийн орны уламжлалт зан заншил, өв соёл, түүхэн дурсгалт зүйлсийн үнэ цэнийг ухамсарлах, эх орноороо бахархах үзэл төлөвшсөн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувийн зохион байгуулалт сайтай, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадварыг эзэмших
  • Орчин үеийн ухаалаг дэвшилтэт технологийг газар тариалан, уламжлалт анагаах ухааны салбарт нэвтрүүлж, газарзүй, хүрээлэн буй орчин, хөрс ургамал, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эмийн ургамлыг тарималжуулах суурь мэдлэг, тарьж ургуулах, хураах, хадгалах, үйлдвэрлэх, гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүтээгдэхүүний шинэ санаа гаргах
  • Олон улсын болон дотоодын эмийн ургамлын тарималжуулах орчин үеийн ололт, чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан шинжилж, таамаглал дэвшүүлэн, улс орон болон бүс нутаг, аймаг орон нутгийн хэмжээнд эмийн ургамал тарималжуулах, анагаах ухаанд хэрэглэх, хөгжүүлэх төсөл хөтөлбөр боловсруулах
  •  Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх