Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Хоол зүйч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 124
Анх элсэлт авсан он: 2019
“Эрүүл мэндийн хоол зүй”” бакалаврын хөтөлбөрийн зорилго нь “Хоол хүнснээс шалтгаалах өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн таних, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах замаар хүн амыг өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлж, хамгаалах олон улсын жишигт нийцсэн арга, технологийг эзэмшсэн, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, Монгол улсад мөрддөг хууль, тогтоомжийн хүрээнд зохистой хооллолтоор хүн амын эрүүл мэндийг дэмжсэн, хоол хүнсээр дамжуулан өвчнийг эдгээх, илаарьшуулах тусламж үйлчилгээг хүргэх цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
- Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх;
- Нийгмийн болон эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг боловсронгуй болгоход нөлөөлөх үйл явцыг тодорхойлох, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмших;
- Хооллолттой холбоотой эерэг болон сөрөг хүчин зүйлсийг танин мэдэх, илрүүлэх, дүн шинжилгээ хийх, чадварт суралцах;
- Хүн амын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөв зохистой хооллолт, эрсдэлийн түвшнийг тодорхойлох мэдлэг, чадвар, хандлага эзэмших;
- Өвчин эмгэгийн үеийн эмчилгээний хоолыг төлөвлөх, зөвлөх, хяналт тавих, үнэлэх талаар мэдлэг, чадвар, хандлага эзэмших;
- Эмчилгээний үеийн хоолны цэс боловсруулах мэдлэг, чадвар, хандлага эзэмших.
- Шимт бодис ба бодисын солилцоо – Шимт бодисын хүний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг, бодисын солилцоонд хэрхэн оролцдог тухай ойлгох
- Хоол, хүнс үйлдвэрлэлийн технологи – Хоолны найрлага, боловсруулалт, аюулгүй байдал, чанарын хяналтын талаарх мэдлэгтэй болох
- Хоол эмчилгээ –Эмнэлзүйн нөхцөл байдалд тохирсон хоол эмчилгээний талаар мэдлэгтэй болох
- Биохими ба физиологи – Шимт бодисуудын эрүүл мэндэд нөлөөлөх биохимийн болон физиологийн механизмуудыг ойлгох
- Нийгмийн эрүүл мэндийн шим судлал – Хоол тэжээлийн бодлого, хөтөлбөр, стратегийг судалж, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад ашиглах мэдлэгийг эзэмших
- Шим тэжээлийн үнэлгээ – Хоол хүнсний хэрэглээ, биеийн бүтцийг үнэлэх, бие махбодын шимт бодисын хэмжээг тодорхойлох аргачлалуудыг эзэмших
- Зан үйл ба нийгмийн шинжлэх ухаан – Хоол хүнсний сонголт, хооллох дадалд нөлөөлөх нийгэм, соёлын хүчин зүйлсийг ойлгох
- Судалгааны арга зүй ба нотолгоонд суурилсан практик – Судалгааны аргачлалыг шим судлал, хоол зүйн салбарт ашиглах аргыг судлах
- Ёс зүй ба мэргэжлийн хариуцлага – Хоол зүйч мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүйн зохицуулалтыг ойлгож мөрдөх.
1. Хоол тэжээлийн төлөвлөгөө ба зөвлөгөө өгөх – Хувь хүн болон хүн амд зориулан тусгайлсан хоол тэжээлийн төлөвлөгөө боловсруулах
2. Эмнэлзүйн шим тэжээлийн менежмент – Шим тэжээлийн үнэлгээ хийж, оношлох, хооллолттой холбоотой өвчний хооллолтын эмчилгээ боловсруулах
3. Хоол тэжээлийн боловсрол ба харилцаа холбоо – Хоол тэжээлийн зөвлөгөө өгөх болон сурган заах үр дүнтэй аргуудыг ашиглан шим тэжээлийн боловсрол олгох
4. Хоол үйлдвэрлэл ба үйлчилгээний менежмент – Эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны салбарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохистой төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх
5. Тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах – Шим тэжээл болон эрүүл мэндийн тоон өгөгдлийг статистикийн аргуудыг ашиглан боловсруулах, дүгнэлт хийх
6. Салбар дундын хамтын ажиллагаа – Эмч, сувилагч, эмчилгээний багийн бусад гишүүд болон хоол үйлдвэрлэлийн багийнхантай үр дүнтэй хамтран ажиллах
7. Технологи ашиглалт – Судалгаа шинжилгээ, дата цуглуулалт, боловсруулалтад шаардлагатай програм, дижитал хэрэгслүүдийг ашиглах
8. Манлайлал ба менежмент – Эрүүл мэндийн, олон нийт, хоол үйлдвэрлэлийн салбарт манлайлал, зохион байгуулалтын ур чадвартай болох.
1. Насан туршийн суралцах хүсэл эрмэлзэл – Мэргэжлийн чиглэлээр орчин үеийн, дэвшилтэт мэдээ мэдээллийг олж авч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах
2. Хувь хүн, үндэстэн ястны үнэт зүйл, ялгаатай байдлыг хүндэтгэх – Хувь хүн болон бүлэг хүн амын хоол, шим тэжээлийн хэрэгцээг ойлгох, хүндэтгэх
3. Мэргэжлийн ёс зүй ба шударга байдал – Хувийн нууцыг хадгалах, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг дагаж мөрдөх
4. Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах – Эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн шим тэжээлийн интервенцид шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах
5. Нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх – Зохистой хооллолтыг сурталчлах, хоол, шим тэжээлийн бодлогыг дэмжих
6. Шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх чадвар – Хоол, шим тэжээлийн салбар дахь асуудлуудыг шинжилж, бүтээлч шийдэл гаргах
7. Дасан зохицох чадвар– Хоол зүйн салбарт гарч буй шинэ сорилтуудад уян хатан хандах
8. Багийн ажиллагаа ба харилцааны ур чадвар – Үйлчлүүлэгчид, эрүүл мэндийн болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүд болон олон нийттэй үр дүнтэй харилцах.