АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Хөдөлгөөн засалч
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    128
Анх элсэлт авсан он:          2007

Хөтөлбөрийн зорилго

Анатомийн мэдлэгт суурилан яс, булчингийн тэмтрэлт хийх, хэвийн үений далайц, био-механикийг тодорхойлох, үйлчлүүлэгчийн бие махбодын хөдөлгөөний үйл ажиллагаа, чадваруудыг үнэлэх, хөдөлгөөний алдагдлыг нь сэргээн сайжруулах, тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Эмчлүүлэгч/үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хөдөлгөөн заслын үнэлгээнд тулгуурлан эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
  • Эмчлүүлэгч/үйлчлүүлэгчийн эмнэл зүйн шинж тэмдэгт тулгуурлан бодит үзлэг, үнэлгээ хийн түүнд дүгнэлт гаргах
  • Хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдлыг оношлох, тавилан тодорхойлох, эмчилгээний төлөвлөгөө гаргах
  • Эмчлүүлэгч/үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тулгуурлан эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй зөвлөгөөн зохион байгуулах, багаар хамтран ажиллах
  •  Хөдөлгөөн засалчийн интервенц/эмчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Интервенц/эмчилгээний үр дүнг тодорхойлох
  • мчлүүлэгч/үйлчлүүлэгч
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Мэргэжилтэн-менежер
  • Харилцагч
  • Зөвлөгч
  • Эргэцүүлэн шинжигч
  • Эрүүл мэндийн боловсрол олгогч
  •  Судлаач