Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 128
Анх элсэлт авсан он: 2017
Хөтөлбөрийн зорилго
Хөдөлмөрийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусламж үйлчилгээг байгууллагын түвшинд хүргэх ажлын байран дахь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг аюултай хүчин зүйлсийг таньж ирлүүлэх, үнэлэх, тэдгээрийг арилгах, бууруулах, замаар үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- ХАБЭА-н үйл ажиллагааг мэргэжлийн итгэл үнэмшил, бодит нотолгоонд суурилан шударга ёс зүйтэй ажиллах хандлагыг бий болгох
- Ажлын байран дахь мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрийн ослын шалтгаан, түүний урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэгийг олгох
- Ажлын байранд МШӨ, үйлдвэрийн ослын эрсдэлийг үнэлэх, бууруулах, замаар урьдчилан сэргийлэлтийг зохион байгуулах чадварыг эзэмшүүлэх
- Ажилчдын өвлөл, хурц хордлого, ослын бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, тандан судлах арга зүйг эзэмшүүлэх
- Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг холбогдох нэгж, албан тушаалтнуудтай хамтран хэрэгжүүлэх чадварт сургах
- Ажилтнуудад ХАБЭА-н сургалт хийх, зааварчилгаа мэдээлэл өгөх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал”;-н үйл ажиллагааг мэргэжлийн итгэл үнэмшил, бодит нотолгоонд суурилан шударга, ёс зүйтэй ажиллах хандлагыг бий болгох
- Ажлын байран дахь мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрийн ослын шалтгаан, түүний урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэгийг олгох
- Ажлын байранд МШӨ, үйлдвэрийн ослын эрсдэлийг үнэлэх, бууруулах замаар урьдчилан сэргийлэлтийг зохион байгуулах чадварыг эзэмшүүлэх
- Ажилчдын өвчлөл, хурц хордлого, ослын бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, тандан судлах арга зүйг эзэмшүүлэх
- Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг холбогдох нэгж, албан тушаалтнуудтай хамтран хэрэгжүүлэх чадварт сургах
- Ажилтнуудад ХАБЭА-н сургалт хийх, зааварчилгаа мэдээлэл өгөх