АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                            Хөдөлмөр засалч
Суралцах хугацаа:               4 жил
Нийт суралцах багц цаг:    128
Анх элсэлт авсан он:          2014

Хөтөлбөрийн зорилго

Бакалаврын боловсролтой хөдөлмөр засалч мэргэжилтэн бэлтгэхийн тулд хөдөлмөр заслын шинжлэх ухааны философийн үндсийн мэдлэгт тулгуурлан үйлчлүүлэгчийн бие махбод, мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаа, бодит ба нийгмийн орчны үр нөлөө, танин мэдэхүй, оюун ухааны чадварууд, хөдөлмөрийн гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн  хийхийг хүссэн, хийх шаардлагатай байгаа хөдөлмөрийн хэлбэрүүдийг судалж, үнэлгээ өгөх, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг илрүүлж, өдөр тутмын аливаа үйл ажиллагаанд оролцох боломжийг хүмүүст олгох, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, аливаад шүүмжлэлтэй хандах, өөртөө дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  •  Бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, сэргээн засах анагаах ухааны тухай мэдлэг бүхий эмнэл зүйн сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Хөдөлмөр заслын шинжлэх ухааны үзэл санаа, онолын загваруудыг Монгол хүний хийдэг хөдөлмөрийн хэлбэрүүд, тэдгээрт нөлөөлөх орчны хүчин зүйлүүдтэй холбон аливааг хөдөлмөр заслын өнцгөөс харах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Хөдөлмөр засалчийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдэлсэн мэдлэг, чадвар, хандлага бүхий  мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр заслын судалгаа шинжилгээ хийх чадвар бүхий судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Ажиллаж буй тухайн салбартаа үр бүтээлтэй ажиллах чадвартай манлайлагчийг бэлтгэнэ.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Биологи, зан байдал, нийгэм, эмнэл зүйн шинжлэх ухааны мэдлэгээ нэгтгэж эрүүл мэндийн асуудалд цогцоор хандах хандлагатай байна.
  • Үйлчлүүлэгчдийн амьдралын үүргээ биелүүлэх, нийгэмд бие даан ажиллахад нь туслах зорилгоор төрөлхийн, бие махбодын, сэтгэц-нийгмийн болон насжилттай холбоотой  үйл ажиллагааны асуудлыг тодорхойлж чанартай, нотолгоонд суурилсан хөдөлмөр заслын хөтөлбөрүүдийг төлөвлөж, хэрэгжүүлнэ.
  • Эмчилгээний явцыг сайжруулах, үл ойлголцол, зөрчилдөөнийг багасгахын тулд үйлчлүүлэгч, асран хамгаалагч, багийн гишүүдтэй хүн хоорондын харилцааны ур чадварыг үр дүнтэй ашиглана.
  • Үйлчлүүлэгч, асран хамгаалагчид, хамтран ажиллагсад болон эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд ойлгомжтой, мэдрэмжтэй харилцах, үр дүнтэй харилцахын тулд төрөлх хэлээр (амаар болон бичгээр) харилцах чадвартай байна.
  • Багаар ажиллах чадвартай байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд нийгмийн болон иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэний хувиар ажиллана.
  • Хөдөлмөр засалч нь үр дүнтэй багийн хамтын ажиллагааг дэмжиж, мэргэжил хоорондын харилцааг эрхэмлэнэ.
  • Хөдөлмөр засал эмчилгээний тасгийн төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлага, удирдан чиглүүлэх, үйлчилгээний чанарыг баталгаажуулахад хувь нэмэр оруулж санаачилгатай манлайлж ажиллана.
  • Дотоодын болон олон улсын эрүүл мэнд, хөдөлмөрийн бодлого, чиг хандлагыг ойлгож, хөдөлмөр заслын тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлж монголын нийгмийн хөгжил боловсролд оролцоно.
  • Өөртөө болон аливаад шүүмжлэлтэй хандах чадварыг эзэмшин шинийг санаачилж, бүтээх, хэрэгжүүлэх, судалгаа хийх, мэдээллийн менежментийн  ур чадвартай байна.
  • Хөдөлмөр засал, сэргээн заслын мэргэжлийн хөгжил шинэчлэлттэй байнга холбоотой байхын тулд мэргэжлийн хурал, зөвлөгөөн, сургалтуудад хамрагдах замаар тасралтгүй суралцаж, хөгжих чадвартай байна.
  • Ёс суртахууны зарчмуудыг хариуцлагатай, найдвартай зан чанар болгон, хувийн болон мэргэжлийн зохих зан байдлыг харуулна.
  • Соёлын ялгаатай, олон талт байдлыг ойлгон хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх чадвартай байна.