Хаяг
Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори (ХОЭАЛ) нь 2015 онд “Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институт” нэртэйгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан ба НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа явуулж байна.
АШУҮИС дээр хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуйн сургалт, судалгааны түшиц бааз болдог. Аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байрны агаар дахь цулцанд нэвтэрдэг тоос, нийт тоосыг хувь хүний амьсгалын түвшинд тодорхойлох, тоосонд цахиур тодорхойлох шинжилгээ, ажлын байрны бичил цаг уур, гэрэлтүүлэг, шуугиан, доргион зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээнүүдийг МУ-д мөрдөгдөж буй стандартын дагуу олон улсын жишигт нийцүүлэн хийж өгч хамтран ажилладаг. Эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ажлын байр, орчны сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулж байна.
Үйл ажиллагаа
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, эрүүл ахуйн хэмжилт
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
- Орчны бохирдлын үнэлгээ
- Лабораторийн шинжилгээ /нийт тоос, цулцанд нэвтэрдэг тоос, тоосон дахь цахиурын агууламж/
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах
ХОЭАЛ нь Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартаар 2016, 2019, 2022 онуудад тус тус амжилттай давтан итгэмжлэгдсэн.



MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлүүлсэн хүрээ
Итгэмжлэгдсэн сорилтын төрөл | Шинжлэх бүтээгдэхүүн, обьект | Тодорхойлох үзүүлэлт |
Жинлэлтийн шинжилгээ /суурин/ | Агаараас цуглуулсан тоосны сорьц | Цулцанд нэвтэрдэг тоосны агууламж |
Нийт тоосны агууламж | ||
Багажит шинжилгээ /суурин/ | Тоосонд агуулагдах кварц, кристобалит цахиур | |
Ажлын байрны орчинд гүйцэтгэх хэмжилт /явуулын/ | Ажлын орчин | Температур |
Харьцангуй чийглэг | ||
Агаарын урсгалын хурд | ||
Гэрэлтүүлэг | ||
Шуугиан |