Хаяг
Шинжлэх ухаан, технологийн газар
Мөн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлж ажилласнаас гадна Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ-ны шийдвэрээр зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд ШУТГ-ын мэргэжилтнүүд Улсын 2-р төв эмнэлгийн молекул оношилгооны лабораторийн шинжилгээний багт амжилттай ажилласан байна. Манай хамт олон их сургуулийн цахим засаглал төслийн хүрээнд ERP системийн 4 модулийг үйл ажиллагаанд оруулахад бэлэн болгож, АШУҮИС-д хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээний 134 төслийн нэгдсэн мэдээллийн сан бүхий Төслийн цахим санг бий болгож, төсөл хөтөлбөрийн хяналт, үнэлгээ шинжилгээг хийж, үр дүнг хүлээн авч ажиллаж байна. Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, АШУҮИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан ШУТГ-ын хамт олон олон улсын түвшинд нийцсэн судалгааны лабораторийн дэд бүтэц бүхий зураг төсөл боловсруулан хүрээлэн байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлж, 5 сарын хугацаанд бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж захиалах, суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбар дундын томоохон төслүүдийг хамтран гүйцэтгэх чиг үүрэг бүхий БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН-г 2021 оны 11 сарын 25-нд шинээр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Монгол улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал”-ыг 2021 оны 12 сарын 21-ны өдөр “Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, Нийгмийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулан ажиллаж ирлээ. Монгол улсын ууган их сургуулиудын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН” 62, 63, 64 эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, олон улсын эрдэм шинжилгээний “Scopus” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн 193 бүтээлийн урамшууллыг их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулж олголоо. АШУҮИС-ийн багш судлаачид 2022 оны 06 сарын 31-ны байдлаар хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг Олон улсын нэр хүнд бүхий Scopus мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 625 гаруй өгүүлэл нийтлүүлж, бүтээлээс эшлэл авсан нийт тоо 10,161-д хүрсэн амжилттай байна. АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойд зориулсан “СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал 2022 оны 9 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдлаа. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, Их Британи, Австрали, Япон, Солонгос, Швейцарь, БНХАУ, Монгол улсын эрдэмтэн, багш, эмч, сувилагч, судлаачдаас англи хэл дээр нийт 100 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 1000 гаруй багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.
АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.