АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                          Шүдний их эмч
Суралцах хугацаа:               6 жил
Нийт суралцах багц цаг:    197
Анх элсэлт авсан он:          1961

Хөтөлбөрийн зорилго

Амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, нүүр амны зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийг оношлох, эмчлэх чадвартай, зөв харилцаа хандлага, эмчийн ёс зүйтэй, бие даан тасралтгүй суралцах, өсөж хөгжих чадвартай нүүр амны их эмчийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • Амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай (PEO1)
  •  Нүүр амны зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийг оношлох чадвартай (PEO2)
  • Нүүр амны зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийг эмчлэх чадвартай (PEO3)
  • Зөв харилцаа хандлага, эмчийн ёс зүйтэй (PEO4)
  • Бие даан тасралтгүй суралцах, өсөж хөгжих чадвартай (PEO5)
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
1. Өвчтөн шинжлэх, оношлох, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
  • Нүүр амны их эмч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хүний биеийн эрүүл болон эмгэг бүтэц, үйл ажиллагааны талаар мэдлэгтэй болсон.
  • Амны хөндийн болон нүүр амны өвчнүүдийн ерөнхий ойлголт, эмчилгээний зарчмыг эмнэл зүй болон онолын түвшинд мэддэг болсон<Нүүр ам судлалын салбарын эмнэл зүй, урлангийн үе шатууд болон материалуудын талаар  ойлголттой болсон
  • Нүүр амны өвчнийг оношлох, эмчилгээг төлөвлөхөд онолын мэдлэгт тулгуурлан мэдээлэл цуглуулах, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэн бодох, шийдвэр гаргах зэрэг чадвар эзэмшсэн
  • 2.Нүүр амны тусламж үйлчилгээ
  • Нүүр амны тусламж үйлчилгээний тогтолцоо, мэргэжлийн ёс зүй болон зан үйлийн талаар ойлголттой болсон
  • Нүүр амны тусламж үйлчилгээний ерөнхий зарчим ба эмнэл зүйд тохиолдож болзошгүй онцгой нөхцөлд шаардлагатай тусламж үзүүлэх чадвартай болсон. 
  • Нүүр амны тусламж үйлчилгээнд мэдээллийн технологийг ашиглах чадвартай болсон.
  • Нүүр амны эмнэл зүйд нүд-гарын баримжаатай аюулгүй ажиллаж чаддаг болсон.
  • 3. Харилцааны болон хүн хоорондын харьцааны ур чадвар<
  • Зан үйлийн шинжлэх ухаан, үр дүнтэй харилцах зарчмын талаар мэдлэгтэй болсонҮйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудтай мэргэжлийн, үр дүнтэй харилцаж чадна.
  • 4. Мэргэжлийн чиг хандалга
  • Нүүр Амны зонхилон тохиолдох өвчин эмгэгийг стандарт, удирдамжийн дагуу эмчлэх чадвартай болно.
  • Өөрийгөө үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах, идэвхжүүлэх, төлөвлөх чадвартай болно.
  • Өөрийгөө мэргэжлийн түвшинд хөгжүүлж, насан туршид тасралтгүй суралцах арга барилыг эзэмшинэ
  • 5. Мэдээлэл боловсруулах болон бүтээлч сэтгэлгээ
  • Нүүр амны тусламж үйлчилгээг үзүүлэхдээ нотолгоонд суурилсан мэдээллийг сонгон ашиглах чадвартай болсон.
  • Статистикийн үндсэн аргуудыг ашиглаж, өгөгдөлд дүн шинжилгээ хийн, тайлагнах чадвартай болсон.
  • 6. Эрүүл мэндийг дэмжих
  • Нүүр ам судлалын салбарын сүүлийн үеийн ололт амжилт, судалгаа шинжилгээний талаар мэдлэгтэй болсон.
  • Олон нийтийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан, шаардлагатай арга хэмжээг авах чадвартай болсон.