Хаяг
Танилцуулга
АШУҮИС-ийн харъяа Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв (ЭМОТ) нь 2021 оны 04-р сарын 01-нд байгуулагдсан ба шүлсний болон хамар залгиурын арчдаснаас SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээг 60 гаруй мянган хүнд хямд өртгөөр, чанартай хийж гүйцэтгэлээ.
Манай төв нь био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бүтэц зохион байгуулалттай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан, эмнэл зүйн молекул оношилгооны шинжилгээг мэргэшсэн баг хамт олон чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэж байна.
ЭМОТ нь орчин үеийн оношилгооны дэвшилтэт технологи болох молекул биологийн шинжилгээний аргуудыг эмнэлзүйн оношилгоонд ашиглаж, үйл ажиллагаагаа өргөтгөн эмгэгтөрөгч, нөхцөлт эмгэгтөрөгч, хэвийн бичил биетнийг тоон болон чанарын аргаар 43 хүртэлх үзүүлэлтээр илрүүлэх multiplex PCR шинжилгээг практикт нэвтрүүлэн ажиллаж байна.
Молекул биологийн шинжилгээ нь эрхтэн шилжүүлэн суулгах, хавдар болон халдварт өвчний оношилгооны хамгийн мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй шинжилгээний аргад тооцогдоно. Бусад шинжилгээгээр илрүүлэх боломжгүй үе шатанд өвчнийг эрт илрүүлэх, богино хугацаанд (<24 цаг) хариу гаргаж байгаа нь эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг олгодог. Мөн лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх боломжгүй эсвэл өсгөвөрлөхөд төвөгтэй эмгэгтөрөгчийн халдварыг илрүүлэх боломжтой нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм.
Бид ДЭМБ, Канадын “Oneworld accuracy”, ХӨСҮТ-өөс зохион байгуулдаг үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрүүдэд 2021, 2022, 2023 онд тогтмол, амжилттай оролцоод байна.
Эрхэм зорилго:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон салбарын хүний нөөцийн хөгжлийн тогтолцоонд олон улсын стандарт, оношилгооны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн төрийн бодлого, чиглэлийг дэмжин хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэвшилтэт шинэ түвшинд гаргах, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй лавлагаа түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх, судалгаа шинжилгээ, оношилгооны цогц төвийг байгуулахад оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
КОВИД-19 халдварын ПГУ шинжилгээ (шүлсэнд, хамар залгиурын арчдасанд SARS-CoV-2 илрүүлэх PCR шинжилгээ, мутаци илрүүлэх шинжилгээ, яаралтай журмаар хийгдэх болон явуулын шинжилгээ, хурдавчилсан оношлуураар хийх шинжилгээ),
Бусад халдварт өвчин (БЗДХ, амьсгалын зам, хоол боловсруулах замын төрөл бүрийн халдвар, менингит, үжил халдварын зэрэг нян судлалын микроскоп шинжилгээ, өсгөврийн шинжилгээгээр илрүүлэх боломжгүй халдварыг илрүүлэх PCR шинжилгээг хийнэ).
Халдварт бус эмгэгийн молекул оношилгооны шинжилгээ (Хавдрын молекул маркер, генийн мутаци илрүүлэх, цочмог болон архаг өвчний ялган оношлогоо, бусад шинжилгээнүүд гэх мэт).
Манай давуу тал:
- Эрт илрүүлэлт, нарийвчилсан үзүүлэлт – Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул оношилгооны технологийг суурьлуулж, эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт болон халдварт бус эмгэгийн эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах боломжтой болж байна.
- Цогц үйлчилгээ – Лаборатори нь жилд дунджаар 3600-5000 орчим хүнд хийх хүчин чадалтай бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээний чанарын баталгаатай хийж гүйцэтгэж байна. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хийж гүйцэтгэж байна.
- Молекул оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлнэ – Иргэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технолгид суурилсан болон лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг гадаад орон руу явж хийлгэх шаардлагагүй болж, цаг хугацаа, зардал хэмнэнэ. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг 40 орчим мянган хүнд хамгийн хямд өртгөөр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна
- Чанарын баталгаатай үр дүн – итгэлцэл Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийн өндөр ур чадвартай мэргэшсэн туршлагатай боловсон хүчин, шинжилгээний чанарын баталгааг хангах системтэй үйл ажиллагаа, үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээнд тогтмол хянагдаж шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулснаар иргэдийн эрүүл мэндийн салбарт итгэх итгэл нэмэгдэнэ.
- Аюулгүй, тав тухтай орчин – лабораторийн дотоод орчны эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн зориулалтын агааржуулалтын системээр тоноглож Био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг хангасан нь ажилтан, үйлчлүүлэгчдэд ажиллах, үйлчлүүлэх аюулгүй, таатай орчин бүрдүүлж байна.
- Салбарын үлгэр дуурайл – Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн лаборатори төдийгүй өөрийн туршлагаа бусадтай хуваалцан хамтран ажиллаж, салбартаа түүчээлэгч нь байж эерэгээр нөлөөлнө. ЭМОТ нь АШУҮИС-ийн бренд болж буй Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуурыг эмнэлзүйн оношилгоонд хамгийн түрүүнд нэвтрүүлсэн билээ. Энэ оношлуур нь хүүхэд, хөгшид өгөх боломжтой инвазив бус (зовиургүй) арга болох шүлснээс SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлдэг давуу талтай төдийгүй уг халдварыг эрт үед оношлох боломжийг бүрдүүлж байна.
- Мэргэжлээрээ өсөж, хөгжих боломж – ЭМОТ-ийн судалгаа шинжилгээ, оношилгооны төвд эмч, ажиллагсдыг мэргэжил дээшлүүлэх, анагаах ухааны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах, өөрийгөө сорих, сурч мэдэх, судалгаа шинжилгээ явуулах орчин бүрдэж, мэргэжилдээ илүү үнэ цэнэтэй хандах, мэргэжлээрээ өсөж, хөгжих, олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадавхитай болох боломжийг олгоно.
Шинжилгээний Нэр Төрөл
"ОЭТББ"-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
Мөөгөнцөрт халдварыг илрүүлэх шинжилгээ
1. ТВМ (нийт бактерийн масс)
2. Achromobacter ruhlandii
3. Achromobacter xylosoxidans
4. Acinetobacter spp
5. Burkholderia spp
6. Enterobacterales
7. Citrobacter freundii
8.Citrobacter koseri
9. Enterobacter cloacae
10.Escherichia coli
11.Klebsiella pneumonia+Klebsiella oxytoca
12.Klebsiella pneumoniae13.Morganella Morganii
14.Proteus spp
15.Serratia marcescens
16.Enterococuss spp
17.Haemophilus spp
18.Haemophilus influenzae
19.Pseudomonas aeruginosa
20.Staphylococcus spp
21.Staphylococcus aureus
22.Stenotrophomonas maltophilia
23.Streptococcus spp
24.Streptococcus agalactiae
25.Streptococcus pneumoniae
26.Streptococcus pyogenes
1.TBM (нийт бактерийн масс)
2.VAN A/B
3.MEC A
4.TEM
5.CTX-M-1
6.SHV
7.OXA-48-like
8.OXA-40-like
9.OXA-23-like
10.OXA-51-like
11.IMP
12.KPC
13.GES
14.NDM
15.VIM
1.Meyerozyma guilliermondii (C.guilli ermondii)
2.Candida albicans
3.Pichia kudriavzevii (C.kruseri)
4.Saccharomyces cerevisiae
5.Candida auris
6.Candida tropicalis
7.Clavispora lusitaniae (C.lusitaniae)
8.Debaryomyces hansenii (C.famata)
9.Candida dubliniensis
10.Candida glabrata
11.Candida parapsilosis
12.Malassezia spp
13.Malassezia furfur
14.Kluyveromyaces marxianus (C.Kefyr)
Sample intake control (SIC)
1.Candida albicans (CA)
2.Candida krusei (CK)
3.Candida glabrata (CG)
4.Candida dubliniensis (CD)
5.Candida parapsilosis, (CP),
6.Candida tropicalis (CTp),
7.Candida lusitaniae (CL)
H,pylori, кларитромициэы тэсвэржилтийг илрүүлэх ПГУ шинжилгээ
Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ
1.H.pylori
2. Кларитромициний тэсвэржилтийн ген /23S rRNA мутаци нь 2143G, 2142G, 2142C/
1.Trichomonas vaginalis
2.Neisseria gonorrhoeae
3.Chlamydia trachomatis
4.Mycoplasma hominis
5.Mycoplasma genitalium
6.Ureaplasma urealyticum
7.Ureaplasma parvum
1.Trichomonas vaginalis
2.Neisseria gonorrhoeae
3.Chlamydia trachomatis
Хэвийн бичил биетэн, микробиотийг тодорхойлох ПГУ шинжилгээ
Вирусын халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ
Total bacterial count
1.Lactobacillus
2. Enterobacteriaceae
3.Staphylococcus spp
4.Streptococcus spp.
5. Gardnerella vaginalis +Prevotella +Porphyromonas spp.
6. Eubacterium spp.
7.Sneathia spp. /+Leptotrichia spp. +Fusobacterium spp.
8.Megasphaera spp.+Veillonella spp. +Dialister spp
9. Lachnobacterium spp. +Clostridium spp.
10. Mobiluncus spp. +Corynebacterium spp.
11. Peptostreptococcus spp.
12.Atopobium vaginae
13.Candida spp.
14.Mycoplasma hominis
15.Ureaplasma (urealyticum +parvum)
16.Mycoplasma genitalium
Total bacterial count
1. Normoflora – Lactobacillus spp
2.Gardnerella vaginalis/ Prevotellabivia /Porphyromonas spp.
3. Mycoplasma hominis
4. Mycoplasma genitalium
5. Ureaplasma (urealyticum +parvum)
6. Candida spp.
7. Trichomonas vaginalis
8. Neisseria gonorrhoeae
9. Chlamydia trachomatis
10. Herpes simplex virus 1
11. Herpes simplex virus 2
12. Сytomegalovirus
Total bacterial mass (TBM)
1.Lactobacillus spp.
2.Staphylococcus spp.
3.Streptococcus spp.
4.Corynebacterium spp.
5.Gardnerella vaginalis
6.Atopobium cluster (Atopobium spp., Olsenella spp., Collinsella spp.)
7.Megasphaera spp. /Veillonella spp./ Dialister spp.
8.Sneathia spp. /Leptotrichia spp./ Fusobacterium spp.
9.Ureaplasma urealyticum
10.Ureaplasma parvum
11.Mycoplasma hominis
12.Bacteroides spp. /Porphyromonas spp./ Prevotella spp.
13.Anaerococcus spp.
14.Peptostreptococcus spp. /Parvimonas spp., Eubacterium spp.
15.Pseudomonas aeruginosa /Ralstonia spp./ Burkholderia spp.
16.Haemophilus spp.
17.Enterobacteriaceae family / Enterococcus spp.
18.Candida spp.
19.Mycoplasma genitalium
20.Trichomonas vaginalis
21.Neisseria gomorrhoeae
22.Chlamydia trachomatis
Total bacterial mass (TBM)
1.Lactobacillus spp.
2.Staphylococcus spp.
3.Streptococcus spp.
4.Corynebacterium spp.
5.Gardnerella vaginalis
6.Ureaplasma urealyticum
7.Ureaplasma parvum
8.Mycoplasma genitalium
9.Enterobacteriaceae family / Enterococcus spp.
10.Candida spp.
11.Trichomonas vaginalis
12.Neisseria gomorrhoeae
13.Chlamydia trachomatis
I. Хэвийн бичил биетний тоон үзүүлэлт
• Actinobacteria: Bifidobacterium spp., Coriobacteriia
• Firmicutes: Clostridium leptum gr., Dialister spp., Alisonella spp., Megaspherae spp., Veillonella spp. Faecalibacterium prausnitzii, Lachnospiraceae, Lactobacillaceae, Streptococcus spp., Lactococcus lactis
• Bacteroidetes: Alistipes spp., Bacteroides spp., Butyricimonas spp., Parabacteroides spp., Prevotella spp.
• Бусад бактер: Akkermansia muciniphila, Desulfovibrio spp., Methanobrevibacter spp.
• Нөхцөлт эмгэг төрөгч: Clostridium difficile gr., Clostridium perfringens, Enterobaterales, E.coli, Enterococcus spp., Erysipelotrichaceae, Fusobacteriaceae, Peptoniphilaceae, Pseudomonas spp., Staphylococcus spp.
• Мөөг: Candida spp., C.albicans
II. Хэвийн бичил биетний төрөл зүйлийн олон янз байдал;
III. Бифидобактер болон лактобациллийн тоо,
IV. Бифидобактерийн зүйлийн олон янз байдал (B.adolescentis, B. longum subsp.infantis, B. longum subsp.longum, B.bifidum, B.catenulatum subspp., B.animalis subsp.lactis, B.dentium, B.breve); V. Бактериодын илрэлтийн байдал (Bacteroidota/Bacteroidetes); VI. Bacillota/Bacteroidota харьцаа буюу Firmicutes/Bacteroidetes харьцаа,
VII. Эмгэг төрүүлэгч болон тэсвэржилтийн маркер: Clostridioides difficile tcdA, tcdB, Streptococcus spp., S.agalactiae (srr2), S.aureus (mecA)
1,FIuB
2,FluА
3,SARS-Cov-2
4,RSV
Herpes simplex-1
Herpes simplex-2
HPV types
High-risk (19 type)
1. HPV-16
2. HPV-18
3. HPV-26
4. HPV-31
5. HPV-33
6. HPV-35
7. HPV-39
8. HPV-45
9. HPV-51
10. HPV-52
11. HPV-53
12. HPV-56
13. HPV-58
14. HPV-59
15. HPV-66
16. HPV-68
17. HPV-69
18. HPV-73
19. HPV-82
Low-risk (9 type)
20. HPV-6
21. HPV-11
22. HPV-40
23. HPV-42
24. HPV-43
25. HPV-44
26. HPV-54
27. HPV-61