АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Эм найруулагч
Суралцах хугацаа:               3 жил
Нийт суралцах багц цаг:    95
Анх элсэлт авсан он:          1939

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд

Эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг, багаар хамтран ажиллах чадвартай, мэргэжилтний ёс зүйг дээдэлдэг эм найруулагч дэд бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд
  •  Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд дэмжиж оролцох
  • Эмийн ургамал болон түүхий эдийг ялган таньж, анхан шатны боловсруулалт хийх
  • Эмийн хэлбэрийг бэлтгэх, үйлдвэрлэхэд хамтран оролцох
  • Эмийн бэлдмэлийн чанарын шинжилгээний суурь аргыг эзэмших
  • Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлж оролцох
  • Эм зүйн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох
  • Эмнэлгийн хэрэгслийг зохицуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Эмийн маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн
  • Мэргэжилтэн
  • Тусламж үзүүлэгч
  • Хамтрагч
  • Харилцагч
  • Тасралтгүй суралцагч