АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР

Мэргэжил:                             Эрүүл ахуйч, тархвар судлал
Суралцах хугацаа:               5 жил
Нийт суралцах багц цаг:    165
Анх элсэлт авсан он:          1963

Хөтөлбөрийн зорилго

Монгол улсын хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангуулах эрхтэй гэж Үндсэн хуульд заасны дагуу эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаан хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвар эзэмшсэн, хандлага төлөвшсөн эрүүл ахуйч, тархвар судлалч бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
  • ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ИЛРҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ,
  •  ОРЧНЫ СӨРӨГ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДЛАХ, ШИНЖЛЭХ
  • ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ
  • ХАМТРАН АЖИЛЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ
  • УДИРДАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ
  • МАНЛАЙЛАХ, ТЭРГҮҮЛЭХ
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
  • Хүн амын амьдрах, хөдөлмөрлөх, суралцах орчин дахь химийн, биологийн, физикийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг талаар ойлголт, мэдлэгтэй болох
  • Орчин дахь сөрөг хүчин зүйлсийг хэмжиж үнэлэх, холбогдох хууль дүрэм журам, норм стандартад үндэслэн ЭА-ТС-ын чиглэлээр дүгнэлт бичих чадвартай болох
  • Орчин дахь хортой аюултай хүчин зүйлсийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох чиглэлээр судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшиж, улмаар энэ чиглэлээр үнэлгээ судалгааны загвар-дизайн боловсруулж, НЭМ, эрүүл ахуй – тархвар судлалын чиглэлээр судалгаа хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх
    4. Дата – мэдээлэлд статистикийн боловсруулалт хийж, үр дүн гаргаж, үнэлгээ өгөх чадвартай байх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа төлөвлөх