Эрүүл Мэндийн Бодлого, Менежментийн Судалгааны Төв (ЭМБМСТ) нь 2014 онд НЭМС-ийн дэргэд байгуулагдсан. НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. 

Тус төв нь эрүүл мэндийн удирдлагын богино болон дунд хугацааны мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн эрүүл мэндийн бодлого, интервенци, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээний өртөг зардал, эрүүл мэндийн санхүүжилт зэрэг чиглэлээр судалгааны ажил явуулж байна. Эмнэлгийн стратеги төлөвлөлт хийх, эмнэлгийн үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг чиглэлээр зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. 

Үйл ажиллагаа

  • Эрүүл мэндийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшил олгох, багц цагийн сургалтуудыг зохион байгуулах
  • Эрүүл мэндийн бодлого боловсруулахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэх, хэрэгжилтийг үнэлэх 
  • Эрүүл мэндийн байгууллагуудад удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх 
  • Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, удирдахуйн чиглэлээр мэргэшүүлэх 
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, зөвлөн туслах
  • Судалгааны ажил хийж байгаа суралцагсдад нийгмийн судалгааны арга аргачлал, судалгаа хийх чадварыг олгох

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 5 тоот