Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 120
Анх элсэлт авсан он: 2003
Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн хэрэгцээг хангах, хөгжүүлэх, нутагшуулах, нэвтрүүлэх, эмнэлэг биологийн их өгөгдлийг шинжлэх, суурь судалгаанд гүйцэтгэгчээр ажиллах чадвартай мэргэжилтэн, судлаач бэлтгэнэ
- 1. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн-Шинжээч (explorer, analyst, expert): Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийн тулгамдсан асуудлыг шинжлэх чадвартай байна
- Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн -Харилцагч (Communicator): Энэ чадамжид хамт олонтойгоо үр дүнтэй, идэвхтэй харилцааг үүсгэн, аман, аман бус бичгийн хэлбэрээр шинэ мэдээлэл, саналаа солилцох чадварууд орно
- Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн – Менежер (Manager): Энэ чадамжид эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын ажлын явцад нөөц бололцоондоо тулгуурлан зохих шийдвэрийг удирдлагатайгаа зөвшилцөн гаргах, орчин үеийн арга, технологийг ашиглан байгууллагын нөөцийг хуваарилах, эрүүл мэндийн мэдээллийн технологийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэн үнэлгээ өгөх, удирдахуйн ухааны ур чадварууд орно.
- Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн -Судлаач (Scholar): Энэ чадамжид шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах, математик, статистик болон мэдээллийн технологийн аргад тулгуурлан боловсруулалт хийн, дүгнэж, шийдвэр гаргах, тайлан бичих чадварууд хамаарагдана.
- Био-анагаахын ёс зүй, журмыг эрхэмлэн ажиллах
- Лабораторийн мэдээ, баримтуудад дүн шинжилгээ хийх
- Аливаа асуудлыг шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэгт үндэслэн дүгнэх
- Аливаа шинэ тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглах
- Мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжиж, насан туршдаа суралцах
- Мэргэжлийн мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах
- Салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллах
- Мэргэжлийн ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай байх
- Асуудлыг зөв тодорхойлж, мэдээллийг бүтээлчээр ашиглаж шийдвэр гаргах
- Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохистой үйл ажиллагааг зохион байгуулах
- Эрүүл мэндийн бодлого, эдийн засаг, хууль эрх зүй, холбогдох тогтоол шийдвэрийн талаар мэдээлэлтэй ажиллах
- Манлайлагч байх
- Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
- Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
- Био-анагаахын чиглэлээр судалгааны төсөл бичих, судалгааны загвар гаргах
- Био-анагаахын чиглэлээр судалгааны ажил хийх, үр дүнг практикт нэвтрүүлэх, бүтээл хэвлүүлэх
1. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн-Шинжээч (explorer, analyst, expert)
- Ажлын байрны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхдээ олж авсан анагаах, эрүүл мэнд, мэдээллийн технологийн мэдлэгээр шинжлэн, шийдвэр гаргах
- Өөрийн хийж буй ажилдаа мэдээллийн технологийн талаас нь дүн шинжилгээ хийж гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх чадвартай, хамтран ажиллагсадтайгаа багаар ажиллах чадвартай байх
- Орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх, ашиглах
2. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн -Харилцагч (Communicator)
- Ажлын таатай нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулахын тулд мэргэжил нэгт болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран, ярилцлага зохион байгуулан асуудлыг шийдвэрлэх,
- Орчин үеийн мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлөөс байнга суралцахын зэрэгцээ өөрийн хамт олондоо гарч ирж буй шинэ арга, технологийн талаар мэргэжлийн зүгээс мэдээлэл өгч, харилцагч байх,
- Эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлын журамд заасны дагуу цахим аюулгүй байдлыг хангах, түүний эрх зүйн орчныг
бүрдүүлэх, нэвтрүүлэхийг хангаж ажиллах, - Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалын талаар хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, түүнийгээ практикт хэрэгжүүлэх,
- Үйлчлүүлэгчийн үнэн зөв, холбогдох мэдээллийг цуглуулж нэгтгэн, эмч мэргэжилтнүүдэд өгөх,
- Багийн үйл ажиллагаанд хувийн хариуцлагатай байж, мэргэжлийн ёс зүйн хүрээнд эерэг харилцаа, хандлагатай байх, бусад мэргэжилтний үүрэг, хариуцлагыг хүндэтгэх,
- Хамтран ажиллагсдадаа анхаарал хандуулж, ажилчдын хувийн зан авир дээр тулгуурлан харилцахдаа харилцан тохиролцож, бүх талууд сэтгэл ханамжтай байхын тулд зөрчилдөөнийг зохицуулах,
- Хувь хүн болон байгууллагын ажилтнуудын мэргэжлээрээ өсөн дэвжих хэрэгцээг тодорхойлох, хангахад оролцох,
- Байгууллагын хамт олонтойгоо зөв зохистой харилцан, таатай орчин, үр дүнтэй харилцаа бий болгох, энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын нэг хэсэг болохыг ой
3. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн – Хамтрагч (Collaborator)
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дүгнэх, цаашдын төлөвлөгөөний талаар эмч болон эрүүл мэндийн бусад ажилтантай зөвшилцөх, хамтын шийдвэр гаргах
- Хамтран ажиллагсад болон бусад мэргэжилтэнд мэдээллийг цаг үед нь хүргэдэг, тэднийг дэмждэг, шийдвэр гаргахад нь тусалдаг
- Багаар ажиллах зарчим, хамтын ажиллагаа, багийн алсын хараа, зорилго, зорилт, багаар ажиллахад саад болох зэрэг хүчин зүйлсийг мэддэг байх
- Багийн бусад гишүүдийн саналыг хүлээн авах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Багийн үйл ажиллагаанд хувийн хариуцлагатай байж, мэргэжлийн ёс зүйн хүрээнд эерэг харилцаа, хандлагатай байх, бусад мэргэжилтний үүрэг, хариуцлагыг хүндэтгэж, үр ашигтай хамтарч ажилладаг байх
- Хувийн зөв зохион байгуулалттайгаар асуудлыг зөв тодорхойлж, цагийг үр дүнтэй төлөвлөж, даалгаврыг ангилан, аль чухлаас нь эрэмбэлэн дараалалд оруулан багаар хамтран ажиллах,
- Салбар хоорондын хамтын ажиллагаа, үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хамтарсан хариуцлага хүлээх
- Өөрсдийн ажилтай холбоотой бусдын саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах
- Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалагч, хамтын ажиллагааг өргөжүүлэгч байна
- Багийг зөв бүрдүүлэн, багаар ажиллахад ямар үр дүнд хүрэх, ямар үйл ажиллагаа явуулах, хэрхэн хамтран ажиллах талаар төлөвлөгөө боловсруулан, манлайлах
4. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн – Менежер (Manager)
- Ажил үүргийн хамаарлын дагуу өөрийн хийх ёстой зүйлийг зөв зохистой зохион байгуулах, гарч болох эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх чадвартай байх
- Ажил дээр гарч буй зохион байгуулалт, хэт ачаалал, хүндрэл, үйлчлүүлэгчийн зүгээс гарч болзошгүй мэдээллийн технологийн эрсдэлийг илрүүлэн тэдгээрээс үүссэн үр дагаврыг тодорхойлох, засах, арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
- Эрүүл мэндийн байгууллагадмэдээллийн технологийн бодлого, хууль эрхзүй, дагаж мөрдөх тогтоол шийдвэр, мэдээллийн аюулгүй байдлын журмыг хэрэгжүүлэх, хянах
- Хамтран ажиллагсдаас өөрийн ажилтай холбоотой санал авч, түүнийгээ ажилдаа тусгах
- Багийн бүрэлдэхүүнд байгаа гишүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үлгэр дуурайлал үзүүлэх
- Өвчин эмгэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээниймэдээллийн технологийн үйл ажиллагааг нь дэмжин оролцох, зохион байгуулах
- Улс, аймгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийн хөгжлийг төлөвлөх, хөтөлбөр боловсруулахад оролцох, тодорхойлох
- Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын журмыг боловсруулахад оролцох, хэрэгжүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллах
- Байгууллагын мэдээлэл технологийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг ашиглах, төлөвлөх, төлөвлөлтийн бодлого боловсруулах
- Байгууллагын ажилтнуудын мэдээлэл технологийн мэдлэгийг тодорхойлох, шаардлагатай сургалтыг зохион байгуулах
- Байгууллагын үйл ажиллагаанд гарсан мэдээлэл технологийн өөрчлөлтийн үр дүнг тодорхойлох, илүү сайжруулах арга хэмжээг боловсруулах, төлөвлөх
5. Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн -Судлаач (Scholar)
- Эрдэм шинжилгээний судалгааны төслийг бичиж, ном зохиолын судалгаа хийх
- Сурах хэрэгцээгээ зөв тодорхойлж, ахисан түвшний сургалтад хамрагдан, шинжлэх ухааны үндсэн аргуудыг эзэмшин, тодорхой сэдвээр судалгааны ажил хийн, шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулах
- Үнэн зөв өгөгдлийг цуглуулан, өгөгдлийн сан зохион байгуулах, судалгааны арга зүйг ашиглан, судалгааны ажил бичих, судалгааны үр дүнгийн сул, давуу талыг тодорхойлон, дүгнэх, аман, бичиг, цахим хэлбэрээр мэдээлэх, хэлэлцүүлэх
- Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
- Судалгааны үр дүнд тулгуурлан хөтөлбөр, бодлого боловсруулан, төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах
- Эрүүл мэндийн салбарын орчин үеийн мэдээллийн технологийн төлөв, аюулгүй байдлыг судлан, түүний дэвшилтэт аргуудыг практикт нэвтрүүлэх
- Мэргэжлийнхувьд мэдлэг ур чадвараа бие даан тасралтгүй хөгжүүлэх, бусадтай хуваалцан, насан туршдаа сурч ажиллах зорилго тавин мэргэжлээр өсөх