Хаяг
Эрүүл Мэндийн Статистик ба Газарзүйн Мэдээллийн Судалгааны Төв (ЭМСГЗМСТ) нь 2003 онд “Судалгааны арга зүйн төв” нэртэйгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан. 2009 онд “Эрүүл мэндийн судалгааны арга зүй, сургалтын төв” нэртэйгээр ажиллаж байгаад НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. АНУ-ын Лома Линда Их Сургуулийн дэмжлэгтэйгээр 2021 онд тус төвийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэн Apple Macbook нэр бүхий хурд, багтаамж сайтай иж бүрэн компьютерээр тоноглогдон статистик боловсруулалтын Stata, SPSS, Rstudio, ArcGIS зэрэг программуудыг судалгааны ажилдаа ашиглах бүрэн боломжтой болсон. Тус төвд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн хөтөлбөрийн суралцагчид бие даан ажиллах, судалгааны арга зүйд суралцах, мөн судлаачдад мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагддаж байна.
Үйл ажиллагаа
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн арга, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
Эрүүл мэндийн тоо мэдээллийн менежмент, статистик боловсруулалт хийх, газар зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийх
Судлаачдыг чадавхижуулах, арга зүйгээр хангах
Үндэсний хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, үйл ажиллагаа зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх