Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Эрүүл мэндийн эдийн засагч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 124
Анх элсэлт авсан он: 2000
Хөтөлбөрийн зорилго
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг үр дүн, үр ашигтай зохион байгуулах, манлайлах, төлөвлөх, хянах, эдийн засгийн тооцоолол, үнэлгээ хийх, нөөцийг оновчтой төлөвлөн хуваарилах, үр ашигтай ашиглах, байгууллагын хөгжлийг тасралтгүй, тогтвортой байлгахад шаардлагатай эдийн засаг, удирдахуйн ухааны талаарх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн эрүүл мэндийн болон бусад салбарт ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах мэдлэгийг эзэмшүүлэх.
- Эрүүл мэндийн байгууллагын төлөвлөлтийн дагуу зардлыг тооцон, төсөвлөлт хийх чадвартай болох.
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт нөөцүүдийг оновчтой хуваарилах, ашиглахад нотолгоог бүрдүүлэх.
- Эрүүл мэндийн байгууллагын болон салбарын түвшинд эдийн засгийн тооцоолол хийх анхан шатны мэдлэгтэй болох.
- Эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, стратегийг тодорхойлж, төлөвлөлт хийх чадварыг эзэмшүүлэх.
- Эрүүл мэндийн хөтөлбөр, стратеги, эмчилгээний болон урьдчилан сэргийлэх аргуудад эдийн засгийн үнэлгээ хийн хамгийн үр дүнтэй, үр ашигтай аргыг сонгох мэдлэг олгох.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тэгш байдлыг хангах эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх мэдлэг олгох.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- Эрүүл мэндийн тогтолцоог ойлгох: Олон улсын болон Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг ойлгох.
- Эрүүл мэндийн санхүүгийн дүн шинжилгээ хийх: Эрүүл мэндийн салбар, байгууллагын санхүүжилт, хөрөнгө оруулалт, зардал болон орлогын удирдлагын талаар мэдлэгтэй болох, төсөв боловсруулах, санхүүгийн үр ашигтай шийдвэр гаргах чадвартай болох.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр ашгийг дүгнэх: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарцуулалтыг удирдах, үр ашигтай шийдэл гаргах, төсөл, хөтөлбөр, төсвийн хэрэгжилтийг сайжруулах аргачлалуудыг эзэмших.
- Эрүүл мэндийн эдийн засгийн судалгаа хийх: Эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр судалгааны ажил хийх, шийдвэр гаргах нотолгоо бүрдүүлэх, статистик дүн шинжилгээ хийх, эдийн засгийн загварчлал, судалгааны аргыг ашиглах.
- Нийгмийн эрүүл мэндийн асуудал, түүний эдийн засгийн үр дагаврыг ойлгох:
- Нийгмийн эрүүл мэндийн асуудал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх.
- Эрүүл мэндийн санхүүжилтийн төлбөрийн аргуудыг ойлгох: Төрийн болон хувийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн аргын талаар мэдлэгтэй болох.
- Эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ хийх: Эдийн засгийн нөөцийн үр ашгийг дүгнэх, эдийн засгийн үнэлгээний аргачлал эзэмших, зардал үр ашиг, зардал үр нөлөө, зардал үр дүнгийн шинжилгээ хийх мэдлэгтэй болох.
- Даатгалын тогтолцооны ойлголттой болох: Эрүүл мэндийн даатгалын үндсэн тогтолцоо, төрийн болон хувийн даатгал, үйл ажиллагаа, түүний эдийн засгийн үүрэг, даатгалын хөшүүрэг болон эрсдэлийн менежментийг ойлгох.
- Эрүүл мэндийн байгууллагын нөөцийгбайгууллагуудыг үр ашигтай удирдах, санхүүгийн болон хүний нөөцийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааг сайжруулах.
- Шийдвэр гаргах: Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны чиглэлээр үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай болох, эдийн засгийн болон стратегийн шийдвэрийг зөв
тодорхойлох. - Эрүүл мэндийн байгууллагын төлөвлөгөөг боловсруулах: Эрүүл мэндийн байгууллагын нөөцөд тулгуурлан богино, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйг эзэмших.