Хаяг
АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨР
Мэргэжил: Эх баригч
Суралцах хугацаа: 4 жил
Нийт суралцах багц цаг: 128
Анх элсэлт авсан он: 2011
Хөтөлбөрийн зорилго
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л шатлалд, эрүүл жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эх барихуйн мэргэжлийн тусламж үзүүлэх, бүх насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн сургалцахуйн үр дүн (PLOs)
- Мэргэжилтэн
- Зөвлөгч
- Хамтрагч
- Харилцагч
- Тасралтгүй суралцагч
- Манлайлагч
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEOs):
- Хэвийн жирэмслэлт төрөлт, төрсний дараах үеийн тусламж
- Эх нялхсын эрүүл мэндийн боловсрол олгох арга зүй
- Нярайн тусламж
- Эмгэг явцтай жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеүдэд зонхилон тохиолдох эмгэгийн тусламж
- Эх барихын яаралтай тусламж
Ур чадвар: - Хэвийн явцтай жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед бие даан тусламж үзүүлэх
- Нярайн нэн шаардлагатай тусламж үзүүлэх
- Хүндрэлтэй жирэмслэл, төрөлт, төрсний дараах үед багаар тусламж үзүүлэх
- Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох
- Анхан шатны эх барихын яаралтай тусламж үзүүлэх, шилжүүлэх
- Жирэмсэн, төрсөн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд зөвлөгөө өгөх