Багшийн хөгжил, цахим сургалтын газар

Багшийн багшлах үйл ажиллагаа, цахим сургалттай холбоотой бүртгэл мэдээллийг төгөлдөршүүлэх, тайлан мэдээлэл гаргах
Боловсролын судалгаа, суралцахуй, заах арга зүйн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулах
Цахим сургалтын системийг хөгжүүлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах
Цахим сургалтын технологийг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, технологийн шийдэл боловсруулж, нэвтрүүлэх
Танхимын болон цахим холимог хэлбэрээр сургалтаа зохион байгуулж буй багш нарт цахим сургалтыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах талаар зөвлөгөө өгөх, удирдамжаар хангах
Суралцагсдын цахим шуудангийн хаягийн бүртгэл, анги, хэсэг, бүлгийн шуудангийн тасралтгүй ажиллагааг хангах
Мультимедиа студийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, хичээлүүдийн видео материал боловсруулах, видео хичээлийн санг хөтөлж, хадгалах

Багшийн хөгжлийн хөтөлбөр

АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/259 тоот тушаалаар Багшийн хөгжлийн хөтөлбөрийг анх удаа батлав. Тус хөтөлбөр нь их сургуулийн хөгжлийн бодлогын багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх тэргүүлэх зорилтын хүрээнд багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ба багшийн цогц чадамжийн хүрээг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн 5 зорилт, 39 үйл ажиллагааг төлөвлөн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 Шилдэг хүний нөөцийг бүрдүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, заах ба суралцахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх хүрээнд заах арга зүйн сургалтуудад давхарсан тоогоор 390 багш хамрагдаж, шинээр ажилд орсон багш нарт 5 модуль бүхий сургалтад хамруулж багшлах эрхийн гэрчилгээг 60 багшид олгоод байна. Мөн шинээр ажилд орсон багш нарт зориулсан менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад багшийн тоог нэмэгдүүлж, бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, эмнэлэгт багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд судалгааны арга зүйн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд дэмжиж чадавхижуулах сургалтууд зохион байгуулагдаж 180 багш хамрагдаад байна. Мөн олон улсын хянан магадлагаа бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлэхтоо сүүлийн 3 жилд 2 дахин нэмэгдлээ. Багшийн мэргэжлйн болон нийгмийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, багшийн академик соёл, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

2022 онд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд Багшийн хөгжлийн дэд хөтөлбөрийг сургууль тус бүр боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. АШУҮИС- ийн салбар сургуулиуд Багшийн хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэн багш нарт зориулсан 16 удаагийн сургалтыг бие даан зохион байгуулж, давхардсан тоогоор 200 гаруй багш нар хамрагдсан ба гадаад, дотоодын багш нарыг урьж ажиллуулж байна.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Цахим сургалт:

Ард иргэд, суралцагч болон багш нарт зориулсан цахим хэлбэрээр сургалт явуулах, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, суралцагч нарт зориулсан цахим шууданг нээх зэргээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зайн сургалт зохион байгуулах, ард иргэдэд цахим технологи ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна.

Цахим сургалтын систем:

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий цахим сургалтын системтэй. Одоогоор тус систем нь 46000 гаруй хэрэглэгчтэй, 3000 гаруй багц хичээлтэй.

Мобайл апп:

Цахим сургалтын системтэй холбогдож ажилладаг eMNUMS аппликэйшн нь суралцагчид өөрсдийн мобайл төхөөрөмжийг ашиглан онлайнаар суралцах боломжийг олгодог. Аппликейшн татах линк орно.

Цахим  хурлын өрөө:

Гадаадын их сургууль болон байгууллага хоорондын харилцааг дэмжих, орон зайнаас үл хамааран цахим сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад зориулагдсан орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон

Багшийн хөгжлийн сургалтууд:

TT11 Анагаах ухааны боловсрол судлал 4 Хосолсон C I II IX X

TT12 Сургалтын үнэлгээ 2 Танхим C I II X I

TT13 Сургалтын хөтөлбөр 1 Танхим A I III

TT14 Суралцахуйн дизайн 1 Хосолсон A I IV

TT15 Цахим сургалт 2 Хосолсон A I V

RT21 Судалгааны арга зүй 2 Хосолсон C I II X III

RT22 Чанарын ба үйлийн судалгаа 1 Танхим A I XI

RT23 Судалгааны бүтээл нийтлүүлэх арга 2 Хосолсон C I II XII II

PT32 Эмнэлзүйн заах арга зүй 1 Танхим A I XI

IT41 Монгол бичиг 3 Хосолсон C I II III XI XII II V

IT42 Академик англи хэл 1 Хосолсон C I II XII IV

IT43 Ахисан түвшний англи хэл 1 Хосолсон C XII IV

IT44 Хувь хүний манлайлал 2 Хосолсон B I II I

IT45 Амьдрах ухаанд суралцахуй 2 Хосолсон B I IX III

Холбоо барих

Захиргаа, хүний нөөцийн газар

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, 222 тоот

И-мэйл: administration@mnums.edu.mn

Утас: 11-321834
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30