БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН

БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН

Анагаах ухаан, биологи, биохими, молекул биологи, хөдөө аж ахуй, биотехнологи, физик, электроник, информатик, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан, эрүүл мэндийн систем, хувь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх шинжлэх ухааны мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн гаргадаг орчин үеийн, хурдацтай хөгжиж байгаа судалгааны чиглэл бол БИО-АНАГААХ-ын салбар юм. БШУЯ-ны лабораторийн орчин нөхцлийг сайжруулах бодлого дэмжлэгийн хүрээнд 120 сая төгрөгийн засвар үйлчилгээ мөн цөм лаборатори болон бусад лабораторийн үндсэн баазад тулгуурласан АШУҮИС-ийн БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН байгуулагдаж 2022 оны 11 сарын 25-нд нээлтээ хийсэн.

Хүний Нөөц

Чимэддоржийн БАТТОГТОХ

Био-Анагаахын хүрээлэнгийн захирал

battogtokh@mnums.edu.mn

Батчулууны ХОНГОРЗУЛ

Судалгаа Боловсруулалтын төвийн эрхлэгч

khongorzul.bat@mnums.edu.mn

Батнасангийн ГАЛИНДЭВ

Туршилтын амьтны төвийн эрхлэгч

galindev@mnums.edu.mn

ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ АЖИЛУУД

“Монгол улсад голомтлон тархаж буй SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутаци илрүүлэх, нуклейн хүчлийн дараалал тогтоох шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх” 2021-2022

Санхүүжилт:  243,766,500 ₮

“Монгол улсад SARS-CoV-2-ийн голомтолсон халдварын геномын судалгаа” 2020

Санхүүжилт:  188,000,000 ₮

“Монгол улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношлогоо, хяналт“, удирдагч Л.Энхсайхан, 2020-2022

Санхүүжилт: 110 сая

 

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл –1

БШУЯ ба МАУОУС-тай хамтарсан төсөл “Өвсөн гурван халуун тангийн ходоод, улаан хоолойн хавдрын эсрэг нөлөө”, 2020-2022 он

Санхүүжилт: ₮ 45 сая

  • Эфирийн тосны үйлчлэлийг тархины зарим төвүүдэд тодорхойлох нь”, 2022-2024 он

Санхүүжилт: ₮ 50 сая

  • “Нөхөн үржихүйн бус эрхтний хавдрын дараах өндгөвчний үйл ажиллагааны алдагдлыг эсийн эмчилгээгээр сэргээх” 2022-2024 он 

Санхүүжилт: ₮ 50 сая

  • “Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийн байдлыг тодорхойлох судалгаа” 2022-2023

Санхүүжилт: ₮ 49 сая 744 мянга

  • “Шүд цоорлын эсрэг нян орлуулах болон пробиотик шинэ бүтээгдэхүүн гарган авах” 2021-2022

Санхүүжилт: ₮ 86 сая

  • “ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь“, удирдагч Ч.Гансүх, 2019-2022

Санхүүжилт: 40 сая

  • “Харшлын эмчилгээнд CpG ДНХ ашиглах нь“, удирдагч Л.Энхсайхан, 2020-2023

Санхүүжилт: 45 сая

  • “Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь“, удирдагч Т.Хонгорзул 2022-2024

Санхүүжилт: 40 сая

  • “Адууны түүхий эдээс ялгасан коллагений төрөл, цэвэршилт, биологийн идэвхийг тодорхойлох”, 2023-2024 он

Санхүүжилт: ₮ 45 сая

  • “Уушигны үрэвсэлд  эмийн ургамлын хандны үзүүлэх нөлөө” 2023-2024

Санхүүжилт: ₮ 45 сая

  • “Эдийн шинжилгээний лабораторид эдийн бичил шинжилгээний цомог (tissue microarray kit), иммуногистохимийн будгийн аргыг нэвтрүүлэх” 2022-2023 он       

Санхүүжилт: ₮ 35 сая

  • “Гемофилийн генийн эмчилгээний эмнэлзүйн урьдчилсан судалгаа – Биобанк байгуулах” 2023-2024 он       

Санхүүжилт: ₮ 69 сая 890 мянга

  • “Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийг илрүүлэх эмнэлзүйн, урьдчилсан судалгаа” 2022-2023

Санхүүжилт: ₮ 70 сая

  •  “Цус/төрөл ойртсон гэр бүлд SBNO1 гений дарааллыг тогтоож, оюуны хомсдол өвчний хамаарлыг илрүүлэх” 2023-2024

Санхүүжилт: ₮ 68 сая 300 мянга

МУИС-ийн ХШУИС болон Япон улсын Киотогийн Их Сургуулийн Амь ухааны их сургуультай хамтарсан төсөл “Эхийн сүү болон нярайн өтгөнд агуулагдах олигосахаридын судалгаа”, 2023-2025 он

“Элэг өөхлөлтөд митохондрийн кальцийн суваг хориглогчийн үзүүлэх нөлөө болон механизм” 2023-2025 он 

Санхүүжилт: 109,500,000.00 ₮

“Өнчин тархины аденомын эмгэг судлалын онцлог, хавдрын үүдэл эсийн дохио дамжилт болон наалдуулагч молекулын илрэлийг судлах нь” 2023-2025 он 

Санхүүжилт: 47,760.00 USD

ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан төсөл “Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракцыг ялган авч, in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэнаргачлал боловсруулах судалгаа” удирдагч С.Цогтсайхан, 2021-2024 он

Санхүүжилт: 54 сая

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙДАЛ (НИЙТ)

ЭРДМИЙН ЦОЛ ЗЭРГЭЭР

 

Профессор - 3

Дэд профессор – 4

Доктор – 5

Магистр – 9 (докторант - 12)

Магистрант – 11

Бакалавр – 26

 

судалгаа, шинжилгээний ажлын туршлага, ур чадвартай НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ

БИО-АНАГААХ СУДЛААЧ

 

ХИМИЧ

 

БИОТЕХНОЛОГИЧ

 

МАЛЫН ЭМЧ

 

ЛАБОРАТОРИ