Хүрээлэн, лаборатори

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ)
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн (НЭМХ) нь 2021 онд байгуулагдсан ба 2 лаборатори, 3 судалгааны төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. НЭМХ-ийн лаборатори, төвүүд нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дунд ба богино хугацааны сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, лабораторийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Удирдлага, хүний нөөц
Лаборатори, төвүүдийн үйл ажиллагааг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжлийн тэнхимүүдийн эрдэмтэн судлаачид удирдан зохион байгуулдаг.
Д.ОюунбилэгАУ-ы доктор, дэд профессорХүрээлэнгийн захиралoyunbileg.du@mnums.edu.mn
М.ЭнхтөгөлдөрАУ-ы докторЭрүүл мэндийн статистик, газар зүйн мэдээллийн судалгааны төвийн эрхлэгчenkhtuguldur@mnums.edu.mn
Д.Мөнх-УчралНЭМУ-ы докторНийгэм, зан үйл, эрүүл мэндийн төвийн эрхлэгчmunkhuchral.d@mnums.edu.mn
Э.БатмандуулНЭМУ-ы магистрЭрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааны төвийн эрхлэгчbatmanduul@mnums.edu.mn
Г.ЖаргалсайханНЭМУ-ы докторХөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн эрхлэгчjargalsaikhan@mnums.edu.mn
Д.СайнцэцэгХСУ-ы магистрШим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лабораторийн эрхлэгчsaintsetseg@mnums.edu.mn
Б.МайцэцэгНЭМУ-ы магистрХөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн химичmaitsetseg@mnums.edu.mn
П.ЧулуунхүүЭрүүл ахуйчХөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн эрүүл ахуйчchuluunkhuu@mnums.edu.mn
Бүтэц: судалгааны төв, лаборатори · 6
Хүрээлэнгийн дэргэд: Нийгмийн эрүүл мэндийн эрдмийн зөвлөл; Зөвлөх баг (салбар дундын дотоод, гадаад зөвлөх).
Эрүүл мэндийн статистик ба газарзүйн мэдээллийн судалгааны төв4 тоот


2003 онд «Судалгааны арга зүйн төв» нэртэйгээр Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд байгуулагдаж, 2009 оноос «Эрүүл мэндийн судалгааны арга зүй, сургалтын төв» нэртэй ажилласан; 2021 оноос НЭМХ-ийн нэгж. 2021 онд АНУ-ын Лома Линда их сургуулийн дэмжлэгээр тоног төхөөрөмж нь бүрэн шинэчлэгдэж, Apple MacBook компьютерээр тоноглогдсон бөгөөд Stata, SPSS, RStudio, ArcGIS программ ашиглан судалгаа хийдэг.
Үйл ажиллагаа
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Эрүүл мэндийн тоо мэдээллийн менежмент, статистик боловсруулалт, газар зүйн мэдээллийн дүн шинжилгээ
- Судлаачдыг чадавхжуулах, арга зүйгээр хангах
- Үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх
Эрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааны төв5 тоот


2014 онд Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд байгуулагдсан; 2021 оноос НЭМХ-ийн нэгж. Эрүүл мэндийн удирдлагын богино, дунд хугацааны мэргэшүүлэх сургалт явуулж, эрүүл мэндийн бодлого, интервенц, мэдээллийн тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмнэлгийн менежмент, өртөг зардал, санхүүжилтийн чиглэлээр судалгаа хийдэг. Эмнэлгийн стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн бодлогын нөлөөллийн ажил зохион байгуулдаг.
Үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшил олгох, багц цагийн сургалт
- Бодлого боловсруулах нотолгоо бүрдүүлэх, хэрэгжилтийг үнэлэх
- Эрүүл мэндийн байгууллагад удирдлага, санхүү, эдийн засгийн зөвлөн туслах үйлчилгээ
- Удирдах ажилтнуудыг удирдахуйн чиглэлээр мэргэшүүлэх
- Төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагатай сургалт, судалгаанд хамтран ажиллах
- Суралцагчдад нийгмийн судалгааны арга аргачлал заах
Нийгэм, зан үйл, эрүүл мэндийн төв6 тоот


2012 онд Глобаль сангийн дэмжлэгээр «Нийгмийн ажлын зөвлөгөө мэдээллийн төв» нэртэйгээр Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд байгуулагдсан; 2021 оноос НЭМХ-ийн нэгж. Эрүүл мэндийн зан үйл, нийгэм, сэтгэл зүйн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, олон нийтэд нөлөөллийн ажил зохион байгуулдаг; ёс зүй, ажлын байрны стресс, зан үйлийн сургалт, зан үйлийг өөрчлөх интервенц хэрэгжүүлдэг.
Үйл ажиллагаа
- Ажлын байрны стресс, ажлаас халшрах хам шинж, хорт зуршил, стресс менежмент, зөрчилдөөн шийдвэрлэх захиалгат сургалт; дэмжих, өөртөө туслах бүлэг
- Эрүүл дадал, байгууллагын хүүхэд хамгаалал, хүүхэд болон ахмадад ээлтэй орчны зөвлөх үйлчилгээ
- Өсвөр үе, залуусын эрүүл мэнд, сэтгэл зүй, хооллолт, хүчирхийлэл, дээрэлхэлтээс сэргийлэх нөлөөллийн ажил
- Сэтгэл зүй, зан үйл, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогын үнэлгээ судалгаа
Монголын хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв
АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) санхүүжилттэй 2022–2027 оны төслийн хүрээнд байгуулагдаж байгаа төв. Бүтэцдээ Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сектор, Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой.
Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори1 тоот



2015 онд «Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институт» нэртэйгээр Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд байгуулагдсан; 2021 оноос НЭМХ-ийн нэгж. Их сургуулийн хөдөлмөрийн болон орчны эрүүл ахуйн сургалт, судалгааны түшиц бааз. Ажлын байрны агаар дахь цулцанд нэвтэрдэг болон нийт тоосыг хувь хүний амьсгалын түвшинд тодорхойлох, тоосонд цахиур тодорхойлох, бичил цаг уур, гэрэлтүүлэг, шуугиан, доргионы хэмжилтийг Монгол Улсын стандартын дагуу, олон улсын жишигт нийцүүлэн хийдэг.
Үйл ажиллагаа
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл ахуйн хэмжилт
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
- Орчны бохирдлын үнэлгээ
- Лабораторийн шинжилгээ: нийт тоос, цулцанд нэвтэрдэг тоос, тоосон дахь цахиурын агууламж
- Мэргэжлийн сургалт

Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/IEC 17025:2018 «Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага» стандартаар 2016, 2019, 2022 онуудад давтан итгэмжлэгдсэн.
| Сорилтын төрөл | Объект | Үзүүлэлт |
|---|---|---|
| Жинлэлтийн шинжилгээ (суурин) | Агаараас цуглуулсан тоосны сорьц | Цулцанд нэвтэрдэг тоос, нийт тоосны агууламж |
| Багажит шинжилгээ (суурин) | Тоосны сорьц | Тоосон дахь кварц, кристобалит цахиур |
| Ажлын байрны хэмжилт (явуулын) | Ажлын орчин | Температур, харьцангуй чийглэг, агаарын урсгалын хурд, гэрэлтүүлэг, шуугиан |
Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори2 тоот



2021 онд Сөүлийн үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд НЭМХ-ийн нэгж болон байгуулагдсан. Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, туршилт, мэргэжлийн болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг; их сургуулийн 6 хөтөлбөрийн шим тэжээл судлалын хичээлийн дадлага энд явагддаг.
Үйл ажиллагаа
- Мэргэжилтний чадавхжуулах сургалт: эмнэлгийн хоол зүйч, тогооч, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн ажилтанд үйлдвэрлэлийн зохистой дадал, хоолны аюулгүй байдал, стандартчилал
- Амьдралын үе шат бүрийн хоол тэжээл: жирэмсэн, хөхүүл эх, хүүхэд, өсвөр үе, ахмад настан, спортын хоол
- Эмнэлзүйн болон тусгай зориулалтын хоол: бүтэц өөрчилсөн хоол, зөөлөн, нухаш, шингэн хоолны технологи, илчлэг, шим тэжээлийн тооцоо, мэс заслын өмнө, дараах хоол зүй, дисфагийн үеийн хооллолт
- Хоолны цэс төлөвлөлт, үнэлгээ: тэжээллэг чанар, илчлэг, стандартад нийцэл, үнэ ба түүхий эдийн зохицуулалт, эрүүл мэндийн эрсдэл
- Хоолны газрын эрүүл ахуйн үнэлгээ: GHP/GMP, HACCP нийцэл, эрсдэлийн түвшин тогтоох
- Дотоод, гадаадын их сургууль, эмнэлэг, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл, сургалт
Төсөл, бүтээл (2022–2025)
| Он | Дотоод санхүүжилттэй төсөл | Гадаад санхүүжилттэй төсөл | Өгүүлэл (гадаад / дотоод) | Илтгэл (гадаад / дотоод) |
|---|---|---|---|---|
| 2022 | 8 | 7 | 4 / 16 | 4 / 20 |
| 2023 | 6 | 10 | 11 / 15 | 16 / 35 |
| 2024 | 11 | 5 | 12 / 22 | 19 / 50 |
| 2025 | 3 | 2 | 9 / 11 | 10 / 23 |
Гадаад санхүүжилттэй төслүүд · 10
- Сөүлийн үндэсний их сургуулийн Хүний экологийн коллежийн Хүнс, шим тэжээл судлалын тэнхимтэй хамтарсан «Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори»-ийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах төсөл, 2020–2022
- Лома Линда их сургуулийн дэмжлэгтэй газарзүйн мэдээллийн судалгааны төв байгуулах төсөл, 2022
- «Тамхинаас гаргах эмийн эмчилгээ, зан үйлийг өөрчлөх интервенцийн үр дүн» эмнэлзүйн туршилт, Файзер сан, 2022
- BoCo-19: COVID-19 өвчний дарамтыг тооцох, хүн амын эрүүл мэндийн хэмжүүрийг дэгдэлтийн тандалтад ашиглах 13 орны хамтарсан судалгаа, ХБНГУ-ын ЭМЯ, Роберт Кохын хүрээлэн, 2022–2023
- «Сүү цагаан идээний хэрэглээ, лактоз шингээх чадвар ба микробиомын харьцуулсан судалгаа», ERC, 2023
- ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн хүрээлэнтэй хамтарсан сүү, цагаан идээ, лактоз шингээлт ба микробиомын судалгаа, 2019–2024
- Лома Линда их сургуультай хамтарсан, NIH санхүүжилттэй «Тамхины хяналтыг сайжруулахад GIS лаборатори байгуулж хөгжүүлэх нь», 2021–2024
- Лома Линда их сургууль, НЭМС-тай хамтарсан «ArcGIS программын сургагч багш бэлтгэх», 2023–2024
- CATINCA: эрүүл мэндийн бодлого боловсруулах чадавх, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн системийг бэхжүүлэх, ХБНГУ-ын Боловсролын яам, Роберт Кохын хүрээлэн, 2022–2024. 4 докторын дэд төсөл: уушгины хорт хавдар, сүрьеэ, КОВИД-19, чихрийн шижингийн тархалт ба эдийн засгийн дарамт
- «Монголын хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн төв» байгуулах, NIH, 2022–2027
Дотоод санхүүжилттэй төслүүд (2022–2023) · 22
- «АПУ Дэйри» ХХК-тай хамтарсан «Сүү, цагаан идээний хэрэглээ ба лактоз шингээх чадвар», 2022
- Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний нарийвчилсан үнэлгээ, ЭМЯ, ДЭМБ, 2022
- Анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийн үр дүнгийн үнэлгээ, ЭМЯ, ДЭМБ, 2022
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа, ЭМДС, 2022
- ДОХ-ын тусламж үйлчилгээний зарцуулалтын үнэлгээ, Глобаль сан, ЭМЯ, 2022
- Сүрьеэгийн тусламж үйлчилгээний зарцуулалтын үнэлгээ, Глобаль сан, ЭМЯ, 2022
- Анхан шатны эмч, ажилтнуудын менежментийн чадавхын сургалтын хэрэгцээ, хөтөлбөр, сургалтын ном, ЭМЯ, ДЭМБ, 2022–2023
- Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны суурь судалгаа, ЭМЯ, ЭМДС, 2023
- Анхан шатны тусламж үйлчилгээн дэх хүний нөөцийн тулгамдсан асуудал, ЭМЯ, ЭМДС, 2023
- Залуучуудын дундах хүчирхийллээс орон нутагт урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, Нээлттэй нийгэм хүрээлэн, 2023
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хэрэглэгчдийн судалгаа, 2023
- Шаргалжуут рашаан сувилал болон АШУҮИС-ийн 4 тэнхимийн хамтарсан «Чихрийн шижин хяналтын багц хөтөлбөр», 2023
- Барилгын салбарт ажиллагсдын шуугианы өртөлт ба сонсгол бууралт, НДЕГ, 2023
- Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ, ЭМЯ, 2023
- Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний аргачлал, ЭМЯ-ны ХАБЭА мэргэжлийн зөвлөл, ДЭМБ, 2023
- ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа, ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан, 2023
- Өндөр эрсдэлтэй бүлгийн тоо хэмжээг тооцоолох судалгаа, ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан, 2023
- КОВИД-19 вакцины (Pfizer-BioNTech) стандарт ба хагас тунгийн нэмэлт тунгийн дараах дархлаа, аюулгүй байдлын эмнэлзүйн судалгаа, Австралийн Мурдокийн их сургууль, ЭМЯ, ХӨСҮТ, 2023
- Эмнэлгийн ажилтан болон тэргүүн эгнээний ажилтнуудын КОВИД-19 вакцины дархлаа тогтоцын судалгаа, ЭМЯ, ХӨСҮТ, 2023
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгаа, АХБ, 2023
- Хүн амын эрт илрүүлгийн үр ашгийн судалгаа, ЭМЯ, 2023
- Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хүний нөөцийн төлөвлөлт, ЭМЯ, 2023
Хамтын ажиллагаа
- АНУ: Лома Линда, Дюк, Техасын их сургууль, Мичиганы их сургуулийн Даяаршлын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн хүрээлэн (NIH), Файзер сан
- ХБНГУ: Роберт Кохын хүрээлэн
- БНСУ: Сөүлийн үндэсний их сургууль, БНСУ-ын Засгийн газар
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл ахуйн үнэлгээ, хэмжилт, шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт, судалгаагаар хамтран ажилладаг.
Холбоо барих: 7700 8666 · iph@mnums.edu.mn · Facebook ↗ · АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, С.Зоригийн гудамж, Улаанбаатар

Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн
АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь 2023 оны 9-р сарын 18-нд нээлтээ хийж, дөрвөн сектортойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Гол зорилго нь монголчуудын 5000 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэгийг соёлын өв хэмээн судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа хийх, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундаа үйлдвэрлэх, уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавар боловсруулж практикт нэвтрүүлэх явдал юм.
Үйл ажиллагаа
- Уламжлалт анагаах ухааны судар, ном, гараар болон багажаар үйлддэг заслын арга технологийг тогтоож, цуглуулан «Соёлын биет бус өвийн үндэсний төлөөллийн жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт»-д бүртгүүлэх
- Монголын уламжлалт анагаах ухааны нэн ховор ном судрыг төвөд, манж, хятад хэлнээс орчуулах, хөрвүүлэх
- Хувь хүний төрөлх өвөрмөц чанарын судалгааг нотолгоонд тулгуурлан, цахим өгөгдөл, хиймэл оюунд суурилан хийж, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх
- Ханах, төөнөх, жин тавих, түрхэж илэх, хатгах засал, судасны туулга, бариа заслын арга технологийг бүртгэн цахим сан бүрдүүлэх, судлах, сургалт, эмнэлгийн тусламжид хэрэглэх удирдамж боловсруулах
- Уламжлалт анагаах ухааны төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн суурь судалгааг сурвалж бичгийн судалгаанд тулгуурлан хийх
- Сурвалж бичгийн чиглэлээр гадаадаас судлаач сургах, магистр, докторын сургалтад оролцох, уламжлалт анагаах ухааныг дэлхийд сурталчлах
Секторууд · 3
Идээ ундаа судлалын сектор
Үйл ажиллагаа
- Монгол хүний өвөрмөц чанарт тохирсон уламжлалт аргаар өвчнөөс сэргийлэх, эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх
- Дундаж наслалтыг нэмэгдүүлэх зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа
- Биотехнологид тулгуурласан биологийн идэвхт хүнс төст бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундаа үйлдвэрлэх
Ашигтай бактери бүхий эрүүл мэндийн ундаа; зохицуулах үйлчилгээтэй гурилан бүтээгдэхүүн; хий дарах гаргалт; хий, шар, бадганы эмчилгээний хоол
Инноваци, жор судлалын сектор
Үйл ажиллагаа
- Уламжлалт болон өрнийн анагаах ухааныг хослуулсан, уламжлалт нийлмэл жортой эмийг нотолгоонд суурилан судалж, аюулгүй, үр дүнтэй үйлчилгээг хүртээх
- Нийлмэл жорыг орчин үеийн судалгаа, шинжилгээний арга, тоног төхөөрөмжөөр судлах
- Эрдэм шинжилгээний шилдэг технологи нэвтрүүлэх
- Гарааны компани, инкубатор байгуулж, шинэ технологи бойжуулах
- Гадаадын их сургууль, судалгааны байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлж, технологи нутагшуулах хөрөнгө оруулалт татах
- Уламжлалт шинэ эм, бэлдмэлийн технологийн судалгаа хийж үйлдвэрлэх
Эмнэлзүйн судалгааны сектор
Үйл ажиллагаа
- Нэгдмэл анагаах ухаан судлал
- Зүү эмчилгээ
- Уламжлалт засал
- Бодгаль судлал
Боловсруулж буй эмнэлзүйн заавар: уламжлалт аргаар өвдөлт намдаах; нойргүйдлийг эмчлэх; бэртэл гэмтлийг эмчлэх; бодисын солилцооны хам шинжийг эмчлэх
Эмнэлзүйд нэвтрүүлэх брэнд үйлчилгээ
- Тохиолдолд суурилсан уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгаа
- Уламжлалт «Идээ ундаа эмчилгээ»-ний стандартыг батлуулан эмнэлзүйд нэвтрүүлэх
- Өвчин намдаах зүү эмчилгээ
- Уламжлалт анагаах ухаан дахь настны тусламж үйлчилгээ
- Уламжлалт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
- Хөгшрөлтийн эсрэг зүү эмчилгээ
- Спортын болон ахуйн гэмтэл, согог засал
- Олон улсын стандартад нийцсэн эмнэлзүйн хичээлийг оюутнуудад англи хэлээр заах, гадаадаас суралцагч эмчийн тоог нэмэх

Био-Анагаахын хүрээлэн
Анагаах ухаан, биологи, биохими, молекул биологи, хөдөө аж ахуй, биотехнологи, физик, электроник, информатик, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан, эрүүл мэндийн систем, хувь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх шинжлэх ухааны мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн гаргадаг, хурдацтай хөгжиж буй судалгааны чиглэл бол био-анагаахын салбар юм. Боловсрол, шинжлэх ухааны яамны лабораторийн орчин нөхцөлийг сайжруулах бодлогын хүрээнд 120 сая төгрөгийн засвар хийгдэж, цөм лаборатори болон бусад лабораторийн баазад тулгуурласан Био-Анагаахын хүрээлэн байгуулагдаж, 2022 оны 11-р сарын 25-нд нээлтээ хийсэн.
Удирдлага, хүний нөөц
Ч.БаттогтохАУ-ы доктор, дэд профессорХүрээлэнгийн захиралbattogtokh@mnums.edu.mn
Б.ХонгорзулАУ-ы докторСудалгаа боловсруулалтын төвийн эрхлэгчkhongorzul.bat@mnums.edu.mn
Б.ГалиндэвБУ-ы докторТуршилтын амьтны төвийн эрхлэгчgalindev@mnums.edu.mn
Н.ЦэвэлмааБУ-ы докторБио аюулгүй байдал, био хамгаалал хариуцсан ЭШАtsevelmaa.n@mnums.edu.mn
Ж.СарантуяаАУ-ы докторМолекул биологийн лабораторийн эрхлэгчsarantuya.j@mnums.edu.mn
Д.ЭнхмааХУ-ы доктор, профессорБиологийн химийн лабораторийн эрхлэгчenkhmaa.d@mnums.edu.mn
Б.СувдааАУ-ы доктор, дэд профессорЭсийн биологийн лабораторийн эрхлэгчsuvdaa@mnums.edu.mn
Х.БатбаярАУ-ы доктор, дэд профессорЭмгэг судлалын лабораторийн эрхлэгчbatbayar.kh@mnums.edu.mn
Ш.ҮүртуяаАУ-ы доктор, дэд профессорТархи судлалын лабораторийн эрхлэгчuurtuya@mnums.edu.mn
Т.ХонгорзулАУ-ы доктор, дэд профессорИммунобиологийн лабораторийн эрхлэгчkhongorzul.t@mnums.edu.mn
Т.СувдАУ-ы магистрМолекул биологийн лабораторийн ЭШАsuvd.t@mnums.edu.mn
Э.УугангэрэлХУ-ы докторБиологийн химийн лабораторийн ЭШАuugangerel@mnums.edu.mn
О.ЭрдэнэзаяаАУ-ы докторЭсийн биологийн лабораторийн ЭШАerdenezaya@mnums.edu.mn
Ц.АнужинАУ-ы доктор, дэд профессорЭмгэг судлалын лабораторийн ЭШАanujin.ts@mnums.edu.mn
Л.ЭнхсайханАУ-ы доктор, дэд профессорИммунобиологийн лабораторийн ЭШАenkhsaikhan@mnums.edu.mn
Б.АлтанцэцэгТуршилтын амьтны төвийн туслах ажилтанaltantsetseg.ba@mnums.edu.mn
- 3Профессор
- 4Дэд профессор
- 5Доктор
- 9Магистр
- 12Докторант
- 11Магистрант
- 26Бакалавр
Нарийн мэргэжлийн эмч, био-анагаах судлаач, химич, биотехнологич, малын эмч зэрэг судалгаа, шинжилгээний туршлагатай мэргэжилтнүүд (хүрээлэнгийн 2024 оны мэдээлэл).
Лаборатори, төв · 7
Молекул биологийн лаборатори

Судалгааны тэргүүлэх чиглэл
- Хүний геном
- Популяцийн генетик
- Нуклеотидын дараалал тогтоох
- Эпигенетик
- Халдварт, халдварт бус өвчин
Лабораторийн хүчин чадал
- Нуклейн хүчил ялгах, цэвэршүүлэх, олшруулах, илрүүлэх, тоон анализ
- Генийн экспресс, геномиксийн туршилт
- Плазмид конструкц, трансформаци, рекомбинант молекул
- Нуклейн хүчил, уургийн гель электрофорез, бактерийн геномын маппинг
- Уураг ялгах, илрүүлэх, цэвэршүүлэх (вестерн блот)
- Нуклеотидын дараалал тогтоох
Төсөл
- БШУЯ, ШУТС «Олон хүчин зүйлийн шалтгаант удамшимтгай зарим эмгэгийн геномын судалгаа» (удирдагч Ж.Сарантуяа)
- ЭМЯ-ны захиалгат «SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутаци илрүүлэх, дараалал тогтоох шинэ технологи нэвтрүүлэх» (удирдагч Ч.Баттогтох)
- БШУЯ-ны захиалгат «Шүд цоорлын эсрэг нян орлуулах болон пробиотик шинэ бүтээгдэхүүн гарган авах» (удирдагч Ч.Баттогтох)
Биологийн химийн лаборатори

Судалгааны тэргүүлэх чиглэл
- Биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах технологийн суурь судалгаа
- Генетик материалын химийн найрлага
- Хүнсний аюулгүй байдал, чанар, хяналтын шинжилгээ
Лабораторийн хүчин чадал
- Өндөр мэдрэмжит шингэний хроматограф, масс спектрометр, спектрофотометрээр биоидэвхт бага молекулт органик нэгдэл, липид, уураг, амин хүчил, нүүрс ус тодорхойлох
- Эмийн бодисын тоон агууламж
- Антиоксидант идэвх
- Нийт фенолт нэгдэл, флавоноидын агууламж
- Хүнсний бүтээгдэхүүний чанарын болон тоон анализ
Төсөл
- ЭМЯ-ны захиалгат, БШУЯ ба МАУОУС-тай хамтарсан «Өвсөн гурван халуун тангийн ходоод, улаан хоолойн хавдрын эсрэг нөлөө»
- Монос группын захиалгат «Нарийн навчит цахилдаг ургамлын фитохими болон хорт хавдрын эсрэг идэвхийн судалгаа»
Эсийн биологийн лаборатори

Судалгааны тэргүүлэх чиглэл
- Үүдэл эс, эд, эсийн өсгөвөр
- Эм, уламжлалт эмийн үйлчилгээ, үйлийн судалгаа
- Эмнэлзүйн өмнөх шатны туршилт
- Амьд эсийн дүрслэл
Лабораторийн хүчин чадал
- Анхдагч өсгөвөр, эсийн шугам зэрэг бүх төрлийн эсийн өсгөвөр
- Эс хөлдөөн хадгалах; эдийн өсгөвөр
- Туршилтын үеийн эс, эдийн өөрчлөлтийг илрүүлэх
- Амьд эсийн дүрслэл, иммунофлюоресценцийн микроскопи
Төсөл
- БШУЯ-ны захиалгат, ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан «Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракц ялган авч, in vitro орчинд судлах иж бүрэн аргачлал» (удирдагч С.Цогтсайхан)
- ШУТС-ийн суурь судалгаа «ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь» (удирдагч Ч.Гансүх)
- ШУТДС-ийн ахисан түвшний төсөл «Яс устгагч эсийн дохио дамжилтад Алтан гагнуурын (Rhodiola rosea) салидрозидын нөлөө» (удирдагч О.Эрдэнэзаяа)
Иммунобиологийн лаборатори

Судалгааны тэргүүлэх чиглэл
- Хавдрын дархлаа эмчилгээ
- Шингэн биопси хөгжүүлэлт
- Аутоиммун эмгэгийн оношилгоо
Лабораторийн хүчин чадал
- MACSQuant10 эс шинжлэх анализатор
- Шууд бус иммунофлюоресценц
- Плазмид угсралт
Төсөл
- ШУТС «Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь» (удирдагч Т.Хонгорзул)
- ШУТДС-ийн инновацийн төсөл «Аутоиммун эмгэгийн оношлогооны ФХЭБУ-ын оношлуур үйлдвэрлэх» (удирдагч Т.Хонгорзул)
- ШУТС «Харшлын эмчилгээнд CpG ДНХ ашиглах нь» (удирдагч Л.Энхсайхан)
- ЭМЯ-ны захиалгат «Монгол Улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношлогоо, хяналт» (удирдагч Л.Энхсайхан)
Тархи судлалын лаборатори

Зорилго
- Тархи судлалын суурь болон эмнэлзүйн өндөр түвшний судалгаа хийх нөхцөл бүрдүүлэх
- Шинэ технологи, судалгааны аргыг нутагшуулах судлаач бэлтгэх
- Дотоод, гадаадын судлаачидтай хамтран судалгаа хийх
Судалгааны тэргүүлэх чиглэл
- Мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, эсийн дотоод дохио дамжилт
- Физиологийн үйл ажиллагааны төвийн зохицуулга, хооллолт, стресст мэдрэлийн төвүүдийн үүрэг
- Нойр судлал, нойрны үеийн тархины цахилгаан хэлбэлзэл
Лабораторийн хүчин чадал
- Нейрофизиологийн нэгж: туршилтын амьтны (хулгана, харх) тархинд стереотаксик ажилбар, зан байдал, хоол тэжээл, бодисын солилцооны туршилт
- Психосоматик анагаах ухааны нэгж: электроэнцефалографи, электрофизиологийн шинжилгээ, өнгөт допплер хэт авиагаар судасны нарийсал, бөглөрөл тодорхойлох
Эмгэг судлалын лаборатори

Судалгааны тэргүүлэх чиглэл
- Багш, судлаачдын судалгааны орчин, хүртээмж, чанарыг дэмжих
- Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Судалгааны аргад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, лабораторийн чадамжийг дээшлүүлэх
- Нээлттэй, дундын, салбар дундын хамтын ажиллагаа; зөвлөх үйлчилгээ
Лабораторийн хүчин чадал
- Хүн, амьтны эд, эсийг формалинд бэхжүүлж, парафин блок цутгаж, зүсмэг бэлтгэх
- Суурь будаг (гематоксилин-эозин), тусгай будаг, хистохими, иммуногистохими
Туршилтын амьтны төв

Судалгааны тэргүүлэх чиглэл
- SPF зэрэглэлийн туршилтын амьтны платформ
- Амьтанд суурилсан салбар дундын судалгаа, сургалтын орчин
- Генетик инженерчлэлийн (трансген) лабораторийн бааз бүрдүүлэх
- Лабораторийн амьтны төрөл зүйлийг нэмэгдүүлэх, техникийн баримт бичиг боловсруулах
Лабораторийн хүчин чадал
- Стандарт тэжээл, дэвсгэр, HEPA шүүлтүүртэй IVC шүүгээнд үржүүлэх
- Арга зүйн зөвлөгөө, хамтын ажиллагаа
- Өвчний загвар үүсгэх
- Техникийн баримт бичиг, сурах бичиг боловсруулах
- in vivo, in vitro судалгааг бусад лабораторитой хамтран гүйцэтгэх
Төсөл, санхүүжилт (2019–2025)
Эрүүл мэндийн яамны захиалгат шинжлэх ухаан, технологийн төсөл · 3
| Төсөл | Хугацаа | Санхүүжилт |
|---|---|---|
| SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутаци илрүүлэх, дараалал тогтоох шинэ технологи нэвтрүүлэх | 2021–2022 | 243,766,500₮ |
| Монгол Улсад SARS-CoV-2-ын голомтолсон халдварын геномын судалгаа | 2020 | 188,000,000₮ |
| Монгол Улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношлогоо, хяналт (Л.Энхсайхан) | 2020–2022 | 110 сая ₮ |
Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл · 1
| Төсөл | Хугацаа | Санхүүжилт |
|---|---|---|
| БШУЯ ба МАУОУС-тай хамтарсан «Өвсөн гурван халуун тангийн ходоод, улаан хоолойн хавдрын эсрэг нөлөө» | 2020–2022 | 45 сая ₮ |
БШУЯ-ны суурь судалгаа · 7
| Төсөл | Хугацаа | Санхүүжилт |
|---|---|---|
| Эфирийн тосны үйлчлэлийг тархины зарим төвүүдэд тодорхойлох нь | 2022–2024 | 50 сая ₮ |
| Нөхөн үржихүйн бус эрхтний хавдрын дараах өндгөвчний үйл ажиллагааны алдагдлыг эсийн эмчилгээгээр сэргээх | 2022–2024 | 50 сая ₮ |
| Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийн байдлыг тодорхойлох судалгаа | 2022–2023 | 49.7 сая ₮ |
| Шүд цоорлын эсрэг нян орлуулах болон пробиотик шинэ бүтээгдэхүүн гарган авах | 2021–2022 | 86 сая ₮ |
| ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь (Ч.Гансүх) | 2019–2022 | 40 сая ₮ |
| Харшлын эмчилгээнд CpG ДНХ ашиглах нь (Л.Энхсайхан) | 2020–2023 | 45 сая ₮ |
| Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэлзүйд нэвтрүүлэх (Т.Хонгорзул) | 2022–2024 | 40 сая ₮ |
АШУҮИС-ийн ШУТДС-ийн төсөл · 6
| Төсөл | Хугацаа | Санхүүжилт |
|---|---|---|
| Адууны түүхий эдээс ялгасан коллагений төрөл, цэвэршилт, биологийн идэвхийг тодорхойлох | 2023–2024 | 45 сая ₮ |
| Уушгины үрэвсэлд эмийн ургамлын хандны үзүүлэх нөлөө | 2023–2024 | 45 сая ₮ |
| Эдийн бичил шинжилгээний цомог (tissue microarray), иммуногистохимийн будгийн аргыг нэвтрүүлэх | 2022–2023 | 35 сая ₮ |
| Гемофилийн генийн эмчилгээний эмнэлзүйн урьдчилсан судалгаа – биобанк байгуулах | 2023–2024 | 69.9 сая ₮ |
| Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийг илрүүлэх эмнэлзүйн урьдчилсан судалгаа | 2022–2023 | 70 сая ₮ |
| Цус/төрөл ойртсон гэр бүлд SBNO1 генийн дараалал тогтоож, оюуны хомсдолын хамаарлыг илрүүлэх | 2023–2024 | 68.3 сая ₮ |
Олон улсын хамтарсан төсөл · 4
| Төсөл | Хугацаа | Санхүүжилт |
|---|---|---|
| МУИС-ийн ХШУИС, Киотогийн их сургуулийн Амь ухааны их сургуультай хамтарсан «Эхийн сүү болон нярайн өтгөнд агуулагдах олигосахаридын судалгаа» | 2023–2025 | — |
| Элэг өөхлөлтөд митохондрийн кальцийн суваг хориглогчийн үзүүлэх нөлөө, механизм | 2023–2025 | 109,500,000₮ |
| Өнчин тархины аденомын эмгэг судлалын онцлог, хавдрын үүдэл эсийн дохио дамжилт, наалдуулагч молекулын илрэл | 2023–2025 | 47,760 USD |
| ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан «Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракц ялган авч, in vitro орчинд судлах аргачлал» (С.Цогтсайхан) | 2021–2024 | 54 сая ₮ |
Хамтын ажиллагаа
- Хамтран ажилладаг орнууд: АНУ, Голланд, Итали, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Малайз
